
Зохион байгуулагчид шалгаруулалтыг МУИС-д явуулснаас гадна Дархан хотын “Цайхун” дунд сургуульд шалгаруулах салбар нэмж ажиллуулжээ. “Мөрөөдлийн од” сургалтын тэтгэлэг, “Ирээдүйн од” тэтгэмжийн орон тоо тус тус 30, 12 байсныг нэмж, 45, 20 болгосон байна. Мөн ёс суртахуунтай, хятад хэл сурдаг, гэр бүлийн орлого бага, амьдрал нь хүндрэлтэй оюутан сурагчдад зориулж, тэтгэмжийн тусгай 20 орон тоог шинээр нэмсэн юм. Оролцогчийн бүртгэлийн талаар, урьд нь зөвхөн хятадаар хичээллэдэг улсын сургуулийн оюутан сурагчдыг бүртгэлд хамруулах журамтай байсан бол, хятадаар хичээллэж эхлээгүй улсын сургуулийн оюутан сурагчдыг ч энэ удаагийн шалгаруулалтад хамруулж, хувь хүн бие даан бүртгэлд хамрагдах боломжоор хангасан зэрэг нь энэ шалгаруулалтын онцлог боллоо. Оролцогчийн бүртгэлийн арга хэлбэрийг хялбарчилж, цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авсан байна.

23-ны шалгаруулалтад, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, орон нутгууд дахь бага дунд, их дээд сургуулиудын 387 оюутан сурагч янз бүрийн ангиллын шалгалт өгч, эрдэм ухаанаа сорьж өрсөлдсөн юм.

Хятад, Монголын Боловсрол, Соёл, Нийгмийн Хөгжлийн Сангийн зүгээс Хятад, Монголын аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчин чармайлтын үндсэн дээр, Монголын ард түмний амьдралын түвшнийг дээшлүүлэх, боловсрол, нийгмийн хөгжлийг дэмжих, мөн хоёр орны соёлын солилцоог сайжруулах, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллаж байна.

