solongonews
Насны ханиа сонгохдоо
2015-12-28 18:21
Насаараа ханилах ханиа сонгоно гэдэг амаргүй зүйл. Та сонголтоо хийхээсээ өмнө энэхүү нийтлэлийг уншаарай.
Түүнийг насны ханиа мөн гэж сонгохоосоо өмнө:
 
Та өөрийгөө маш сайн мэддэг болсон байх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал асуудал бөгөөд ихэнх эмэгтэйчүүд үүнийг онц биш гээд хаях нь их байдаг. Тиймээс эхлээд өөрөөсөө “Би хэн бэ? Би түүнээс юу хүсдэг вэ? Бид ямар цэгт очих бол? Та юунд дуртай вэ?” гэсэн асуултыг асуугаарай. Эдгээр богино асуултууд чухал биш юм шиг боловч эцсийн үр дүнд та өөрийгөө хэн болоод юу хүсэж байгаагаа ойлгоход тусладаг юм.
 
Тэр таны хайж байсан хүн мөн үү? Та үүнийг нухацтай бодож үзээрэй. Та 2 болзоод хэдэн жил болсон байх. Энэ хугацаанд үл ойлголцол болоход тэр хэрхэн ханддаг байсан бэ? Таниас яаж уучлалт гуйдаг вэ? Та түүнд хэр их итгэдэг вэ? 
Ижил сонирхол байх хэрэгтэй. Хосуудыг ойртуулж байх ижил сонирхол заавал байх хэрэгтэй. Жишээ нь видеотоглоом тоглох, хоол хийх, зураг зурах гэх мэт.
 
Та түүнтэй ойлголцож чаддаг уу? Энэ бол их чухал зүйл. Хосууд бие биенийгээ ойлгож чадахгүй үед хамт амьдарч чадахгүй шүү дээ. Богино хугацааны үерхэл байсан бол өөр хэрэг. Энэ бол урт хугацаанд хамтдаа байх гэрлэлт гэдгийг мартаж болохгүй. Мөн хосууд бие биедээ өөрийн мэдрэмжээ үргэлж хэлж байх хэрэгтэй /аз жаргал, гуниг, уур уцаар гэх мэт/. Тэгж байж ойлголцоно. 
Нэмж хэлэхэд та түүний дэргэд өөрийнхөөрөө байж, ирээдүйн амьдралдаа итгэл дүүрэн байгаа бол чигээрээ яв бүсгүй минь.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл