solongonews
Гар хийцийн арьсан гутал урлах сургалт явуулжээ
2017-06-22 10:38
Монгол залуучуудад зориулсан гар хийцийн арьсан гутал урлах сургалтыг саяхан Хөххотноо амжилттай зохион байгуулсан байна.

Өвөр Монголын 7 аймаг хотоос хүрэлцэн ирсэн 12 залуу, Монгол улсын арьсан гутлын оёдолчноос оёдлын арга мэргэжил сурчээ.

Сургалтад хамрагдсан малчин залуу: - Шинэ цагийн малчин хүний хувьд зөвхөн мал аж ахуйн орлогод түшиглэх нь цаг үеэс хоцрох тул өөрийн сонирхолтой зүйлээ сурч, хоёр дахь орлогын үүдээ нээхийг зорьж байна гэжээ.

Энэхүү сургалтыг Хөххотын “Цонж” гар хийцийн арьсан гутлын газраас санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын Үндэстний Компьютерын Дээд Сургууль, Өвөр Монголын Мал Аж Ахуйн Орны Нөөц баялгийн хамтын ажиллагааны хороо ивээн тэтгэсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл