2023 оны дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал энэ сарын 06-наас 8-ны өдрүүдэд Шанхайд болж байна. Сурвалжлагч энэ сарын 06-ны өдөр хурлын нээлтийн ёслолоос мэдээлэхдээ "Хятад улсын хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн цар хүрээ 500 тэрбум юаньд хүрч, аж ахуйн нэгжийн тоо 4300-аас давж, шинэ санаачилгын үр дүн үргэлжлэн гарч ирсээр байна" гэлээ.
Дээр дурдсан аж үйлдвэрийн тоо баримтаас гадна энэ сарын 06-ны өдөр 2023 оны дэлхийн хиймэл оюун ухааны бага хурлын нээлтийн ёслол дээр Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шюй Шяолан хэлэхдээ "Хятад улсын хиймэл оюун ухааны дэд бүтэц хурдацтай хөгжиж, тооцоолох хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт жагссан ба бусад томоохон төслүүд ч амжилттай явагдаж, 2.8 сая гаруй 5G суурь станцтай болсон" гэжээ.
Энэ жил Шанхай хотноо зургаа дахь жилдээ зохиогдож буй Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал нь "Ухаалаг холболдсон ертөнц ирээдүйг бүтээхүй" уриатай байсан бол хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 1400 гаруй зочин оролцжээ.
