solongonews
“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт Японд нээлттэй байгаа
2018-05-09 21:30
“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт Японд нээлттэй байгаа.

ХОУР-гийн мэдээ Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан 05-р сарын 09-ний хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: - Хятадын санаачилсан “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт Японд нээлттэй байгаа. Тус бүтээн байгуулалтад Япон улс өөрийн тохиромжтой гэсэн хэлбэрээр оролцож, Хятад, Японы эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ орон зайг нээж, эдийн загийн нэмэгдлийн шинэ амжилт гаргаж болох юм гэжээ.

Гэн Шуан: - Сүүлийн үе Японы удирдагчид“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын талаар олон удаа нааштай байр суурь авч, Японы нэлээд аж ахуйн нэгж ч “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад оролцохыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Хятад, Японы аж ахуйн нэгжүүд гурав дахь зах зээлд хамтран ажиллах нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ашигтай төдийгүй гурав дахь талын эдийн засгийн хөгжилд ч өгөөжтэй юм гэжээ.

Найруулагч: BYN
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл