06-р сарын 18-нд Чиндао их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн гадаад оюутнууд Чиндаогийн баруун эргийн шинэ бүсийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хүрч, Хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг биечилэн мэдэрлээ. Чиндаогийн баруун эргийн шинэ бүсийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь Чиндао их сургууль, Шаньдүн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хятадын газрын тосны их сургуулиудтай хамтран гадаад оюутнуудад зориулсан Хятадын уламжлалт анагаах ухааны соёлын туршлагын баазыг байгуулж, тусгай тасгийнхаа нөөцийн давуу тал дээр тулгуурлан ажиллаж байгаа юм. Байгуулагдсанаасаа хойшхи зургаан жилийн хугацаанд тус бааз нь 600 гаруй гадаад оюутнуудыг хүлээн авчээ.
