solongonews
Төв хотоо ногоон өнгөөр чимье
2021-05-12 11:02
“Шинэ сонины уншигчийн ой”-д мод тарих үйл ажиллагаа үргэлжилсээр

"Умардын Шинэ Сонин"-ы шинэ, хуучин уншигчид 05-р сарын 09-ний өдөр Далан Хар уулын Харчин гууд цугларч, “Шинэ сонины уншигчийн ой”-д зориулан 900 гаруй суурь ногоон ургамал тарин, төв хотдоо ногоон өнгө нэмэв. 2012 оноос хойш "Умардын Шинэ Сонин" нь жил бүрийн “Эх Дэлхийн Өдөр”-өөр мод тарих олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг төдийгүй уншигчдын хамт Далан Хар ууланд ирж мод тарьдаг болжээ. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд 3000 орчим уншигчид “Шинэ сонины уншигчийн ой”-д зориулан олон арван мянган мод тарьжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл