solongonews
Хүүхдийг хэрхэн зөв төлөвшүүлэх бэ, түүнийг яаж идэвхижүүлэх вэ?
2016-06-17 15:00
Хүүхдийг хэрхэн зөв төлөвшүүлэх бэ, түүнийг яаж идэвхижүүлэх вэ?

1. Аливаа үйлдлийг хэрхэн хийхийг хүүхэддээ харуул
Аливаа үйлдлийг хүүдээрээ хийлгэмээр байвал эхлээд та өөрөө түүнийгээ хийн харуул. Хэрвээ та хүүхдээ хоолныхоо ногоог идүүлмээр байвал эхлээд өөрөө идэн харуул. 
Таны хүүхдийн хамгийн том үлгэр дууриал нь та өөрөө гэдгийг ямагт санаж бай. Хүүхэд нярай байх үеэсээ эхлэн эцэг эхээ дууриаж, үлгэр авч эхэлдэг байна. 

2. Хүүхдүүдээ эцэг эхтэйгээ хамт байх цагаар урамшуул
Та хүүхдээ видео тоглоом тоглох, телевиз үзэх цагаар урамшуулахын оронд тэдэнтэй хамтдаа идэвхтэй байх цагаар урамшуул. Хамтдаа дугуй унаж эсвэл мини голф тоглосон ч болно. Эсвэл тухайн өдөр хийх зүйлийн төлөвлөгөөг хүүхдээрээ зохиолгосон ч болно. Хүүхэд эцэг эхийнхээ халамж анхаарлыг хамгийн ихээр хүсэж байдаг. 

3. Хоолыг бүү урамшуулал болго
Хүүхдээ бэлэн хоол, чихэр, шоколадаар урамшуулах нь хоол хүнстэй харьцах буруу дадлыг бий болгодог. Хоол хүнсний зүйлийг урамшуулал болгон авдаг байсан хүүхдүүд хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох хандлага судалгааны үр дүн гарсан байна. Мөн хүүхдийг аливаа зүйлсээс хэт хориглох нь тухайн зүйлд улам их татагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна. 


4. Үр дүнг онцгойлох бус хичээл зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй
Хүүхдэд магтаал хамгийн том урам зориг оруулдаг. Хэрвээ та хүүхдээ аливаа зүйлд идэвх сонирхолтой болгох гэж байгаа бол тухайн үйлдлийн үр дүнг нь бус хичээл чармайлтыг нь магтаарай. Та хүүдээ спортоор хичээллүүлж байгаа бол хожил болон хожигдолд анхаарлаа хандуулалгүй түүний гүйж харайж байгаа, бөмбөгөө хэрхэн өшиглөж байгааг нь бахархаарай. 

5. Тайван бай, бүү хашхир!
Хүүхдэдээ дэг журамтай байдлыг зааж аливаа зүйлийг хийхийг нь хэлж өгөх үедээ тайван бай. Энэ нь эрүүл сэтгэл хөдлөлийн үлгэр дууриал болно. Хүүхэд тань сэтгэл хөдлөлөө хэрхэн дарж байхыг танаас сурах болно. Товч бөгөөд тодорхой бай. 
А. Түүнд юу хийх ёстойг хэл
Б. Хэзээ хийхийг хэл
В. Хийхгүй байснаар хүрж болох үр дүнг хэлж өг
Г. Өөрийн хэлсэн үгэнд бат байж бүү харилцан тохиролцоорой

6. Дасгал хөдөлгөөн сэтгэл зүйд сайнаар нөлөөлдгийг харуул
Хэрвээ та хүүхдээ илүү хөдөлгөөнтэй болгохоор хичээж буй бол дасгал хөдөлгөөн хүнд хүчтэй, сайхан сэтгэл хөдлөлийг бий болгодгийг ойлгуул. Идэвхтэй хөдөлгөөн нь тархинд эндорфиний нийлэгжилтийг сэдээж өгдөг. Хамтдаа дугуй унах, теннис тоглох зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа өөрийнхөө мэдрэмжийг хүүхдэдээ ярьж өгөөрэй. Энэ нь адилхан мэдрэмжийг өөрөөсөө мэдрэх болон анзаарахад нь тусалж дасгал хөдөлгөөн хийх сэдлийг бий болгодог. Судалгаагаар таны хүүхэд хоногт 60 мин идэвхтэй хөдөлгөөн хийх ёстой байдаг байна. 

7. Бусдыг харж дууриал болгох боломж олго
Таны хүүхэд танаас үлгэр дууриал авдаг шиг бусдыг харж дууриадаг. Цирк, балет үзэх эсвэл мэргэжлийн тоглолт хамтдаа үз. Үгүй бол ахлах сургуулийн тоглолт үзсэн ч болно. Энэ нь таны хэлснээс ч илүүгээр хүүхдийг тань сэдэлжүүлж өгдөг. 

8. Хоол хийхэд уриал
Эрх хүүхдэдээ шинэ ногоо идүүлж сургамаар байна уу? Тэгвэл хамтдаа дэлгүүр орж ногоо аван хамтдаа хоолоо хийгээрэй. Энэ нь таны хүүхдийн шинэ хоол хүнсийг идэхэд түлхэц болно. 

9. Сонголт хийх боломжийг олго
Хүүхдэдээ аяга тавгаа угаа гэж хэлэхийн оронд түүнд сонголтуудыг өг. Яг одоо хийх эсвэл хэдэн минутын дараа хийх гэх мэт. Эсвэл үүний оронд ширээний хог цэвэрлэх, аяга тавгаа хураах саналтай байгаа эсэхийг нь асуу. Хүүхдүүд өөрт нь ямар нэг эрх мэдэл, сонголт байхгүйг мэдрэх тусам эцэг эхтэйгээ тэмцэж тэднийг эсэргүүцдэг. Иймээс та хүүхдэдээ өөрийн саналыг илэрхийлэх, сонголт хийх боломжийг өгөөрэй. 

Найруулагч: ....
Эх сурвалж : emegteichuud.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл