“Нөхөрлөл, Энх тайван, Залуу элч” сэдэвтэй Хятад, Орос, Монголын хүүхэд, залуучуудын аялал жуулчлалын зуслангийн үйл ажиллагаа энэ сарын 23-нд Өвөр Монголын Улаанцав хотод нээлтээ хийв. Хятад, Орос, Монгол гурван орны 200 шахам “бяцхан элчүүд” хамтдаа үлгэр домгийн мэт тал нутгийн аяллаа эхлүүллээ.
Нээлтийн үеэр Хятад улсын Өвөр Монгол, Орос, Монгол Улсаас хүрэлцэн ирсэн 147 “бяцхан элчүүд” балет, монгол бүжиг, Буриад бүжиг зэрэг гайхалтай тоглолтоороо хуран цугласан үзэгч түмний нижгинэсэн алга ташилт, ташаалыг хүлээж байлаа.
Үргэлжлэх өдрүүдэд “Бяцхан элчүүд” Хөххот, Ордос, Бугат хотоор аялж, зуслангийн үйл ажиллагаа өрнүүлэх болно.
ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын тэнхимийн холбогдох ажилтнууд:
- Нэгэнт 6 дахь удаа зохион байгуулагдаж байгаа Хятад, Орос, Монголын хүүхэд, залуучуудын Өвөр Монгол дахь аялал жуулчлалын зуслангийн үйл ажиллагаа нь брэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа болсны хувьд гурван орны иргэдийн балчир багаасаа нөхөрлөхийн чухал холбоос тавцан болж буй гэж хэллээ.
