
1. Татварыг их хэмжээгээр бууруулна
Боловсруулах үйлдвэр зэрэг салбарын нэмүү өртгийн татвар:
16 хувийн нэмүү өртгийн татвар авч байсныг 13 хувь болгон бууруулна
Зам тээврийн салбар, барилга байгууламжийн салбарын нэмүү өртгийн татвар:
10 хувийн нэмүү өртгийн татвар авч байсныг 9 хувь болгон бууруулна
НӨАТ нь шууд бус татвар бөгөөд НӨАТ-ын татвар нь хэрэглэгчдэд хүрэх болно. НӨАТ-ыг багасгах нь зөвхөн аж ахуйн нэгжүүдэд учрах дарамтыг багасгах төдийгүй бүтээгдэхүүний үнийн бууралтад шууд нөлөөлж, ард түмэнд шууд ашиг тусаа өгдөг.
2. Хот суурингийн ажилчдын үндсэн өндөр насны даатгалын байгууллага нэгжид төлөх хувь хэмжээг 16 хувиар бууруулна
Ажилгүйдэл, ажиллагсдын осол гэмтлийн даатгалын түвшинг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
3. Хүнд өвчний даатгалыг 10 хувиар нэмнэ
Оршин суугч бүрд ногдох санхүүгийн нөхөн олговрын стандартыг 30 юаниар нэмэгдүүлж, гол нь хүнд өвчний даатгалд ашиглана. Хүнд өвчний даатгалыг 50-60 хувь хүртэл нэмэгдүүлж, хүнд өвчтөнүүд болон амьдрал хүнд иргэдийн эмчилгээний зардлын ачааллыг бууруулах болно.
4. Цусны даралт өндөр, чихрийн шижин зэрэг амбулаторийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт хамруулна
Архаг өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, цусны даралт өндөр, чихрийн шижин зэрэг амбулаторийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт хамруулна.
5. Мобайл сүлжээний хөдөлгөөний дундаж тарифыг 20 дээш хувиар бууруулна
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дундаж тарифыг 15 хувиар бууруулна
Мобайл сүлжээний хөдөлгөөний дундаж тарифыг 20 дээш хувиар бууруулна
6. Хятад улсын хэмжээнд “Гар утасны дугаар өөрчлөхгүйгээр сүлжээнд шилжих”-ийг хэрэгжүүлнэ
7. Зам гүүрийн зардлыг багасгана
Төлбөрийн авто замын системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, зам гүүр ашиглалтын зардлыг бууруулж, зорчигч болон ачааны тээврийн хэрэгслийн зохисгүй зөвшөөрөл, дур зоргоороо төлбөр, торгууль өгөхийг цэгцэлнэ.
8. Хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд муж хоорондын өндөр хурдны зам ашиглалтын хураамжийг хүчингүй болгоно.
9. Төмөр зам, боомтын хэсэг төлбөрийг хүчингүй болгох буюу бууруулна.
10. Шинэ эрчим хүчний автомашины хөнгөлөлтийн төрийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
11. Хөдөө орон нутгийн болон ядуу буурай бүс нутгуудаас том их дээд сургуульд элсүүлэх оюутнуудын тоог үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ.
12. Мэргэжлийн их дээд сургуульд 1 сая хүнийг нэмж элсүүлнэ
Мэргэжлийн их дээд сургуулийн шалгалт, элсэлтийн арга зүйг сайжруулж, ахлах сургуулийн төгсөгчид, цэргийн алба хаагчид, цагаач ажилчид шалгалт өгөхийг дэмжиж, энэ жил 1 сая хүн нэмж элсүүлнэ.
13. Ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, шилжүүлэх сургалтад 100 тэрбум юанийг хэрэглэнэ
Ажилгүйдлийн даатгалын сангаас 100 тэрбум юанийг гаргаж, 15 сая гаруй хүний ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулахад ашиглах болно.
14. Тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ
Тэтгэврийн үндсэн тэтгэмжийг үргэлжлүүлэн нэмнэ
Тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдын цалин олгомжийн баталгааг хэрэгжүүлнэ
Хот, хөдөөгийн амьжиргааны тэтгэмж, тусгай тусламжийн стандартыг зохистойгоор нэмэгдүүлж, зовлон зүдүүрт байгаа хүүхдийн хамгааллыг бэхжүүлнэ.
15. Шинэ орон сууцны хороололд өндөр настны үйлчилгээний тоног төхөөрөмж байгуулах ёстой
Нийгэм дүүргийн өндөр настны үйлчилгээний салбарыг хөгжүүлж, эдгээр үйлчилгээний салбарт татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлж, ус, цахилгаан дулааны үнийн хөнгөлөлтийг дэмжих, шинэ орон сууцны хороололд өндөр настны үйлчилгээний тоног төхөөрөмж байгуулна.
16. Хот суурингийн хуучин хороололд цахилгаан шат суурилуулахыг дэмжинэ
Хот суурингийн хуучин хороололд өөрчлөлт хийж, ус цахилгааны зам шугамын тоног төхөөрөмжийг шинэчлэн, цахилгаан шат суурилуулах, тав тухтай үйлчилгээний зах зээл, тав тухтай худалдааны дэлгүүр, явган хүний гудамж, машины зогсоол, саадгүй нэвтрэх шугам зэрэг амьдралын үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
17. PM2.5 буурсаар байх болно
Энэ жил хүхрийн давхар исэл, азотын исэл ялгаруулалт 3 хувиар буурч, нарийн ширхэгтэй тоосонцор (PM2.5) -ын концентрац буурсаар байх болно.
Усны болон хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, энэ жилийн химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ болон аммиакийн азотын ялгаралтыг 2 хувиар бууруулна.
18. Хөдөө тосгоны 60 сая хүн амын усны хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулна
Хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлыг нэгтгэх, сайжруулах төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ хоёр жилд ундны ус дутагдаж буй иргэдийг аюулгүй ундны усаар ханган, хөдөө тосгоны 60 сая хүн амын ундны усны хангамжийн аюулгүй байдлыг дээшлүүлнэ.
19. Засгийн газрын үйлчилгээнд "Үнэлгээ" өгөх дүрмийг байгуулна
Засгийн газрын үйлчилгээнд "Үнэлгээ" өгөх дүрэм тогтоож, үйлчилгээний гүйцэтгэлийг аж ахуйн нэгж, олон нийтийн зүгээс шүүж үнэлнэ.
20. Засгийн газраас аж ахуйн нэгжид өгөх зээлийн хэмжээг жилийн сүүлээс өмнө 50 хувиас илүүг төлөх хэрэгтэй
Засгийн газар шударга ёсыг дагаж, гэрээгээ сахих ёстой бөгөөд "Шинэ албан тушаалтнууд хуучин дансыг хариуцахгүй" байж болохгүй. Засгийн газраас аж ахуйн нэгжид өгөх өрийн хэмжээг жилийн сүүлээс өмнө 50 хувиас илүүг өгөх хэрэгтэй. Шинээр нэмж өр тавьж болохгүй.
21. Төрийн өмчлөлийн том худалдааны банкны жижиг,дунд аж ахуйн нэгжид тавих зээлийн эзлэх хэмжээг 30 хувиас дээш болгоно
Жижиг, дунд хэмжээний банкуудын тавих зээлийн бүх хөрөнгийг хувийн болон жижиг, дунд аж ахуйн нэгжид хэрэглэнэ.
Энэ жил төрийн өмчийн томоохон арилжааны банкуудын жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ 30 хувиас илүүгээр өсгөнө.
22. Энгийн үйлдвэр худалдааны салбарт зарцуулах цахилгааны дундаж үнийг дахин 10 хувиар бууруулна
Цахилгаан эрчим хүчний зах зээлийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, цахилгаан эрчим хүчний үнийн нэмэлт төлбөрийг цэвэрлэж, энгийн үйлдвэр худалдааны салбарт зарцуулах цахилгааны дундаж үнийг дахин 10 хувиар бууруулна.
