solongonews
Хятад, Австралийн эдийн засгийн яриа хэлэлцээрийн механизмын хүрээн дэх бүх үйл ажиллагааг зогсооно
2021-05-07 10:22
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос Хятад, Австралийн эдийн засгийн яриа хэлэлцээрийн механизмын хүрээн дэх бүх үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох тухай мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд:

   Хүйтэн дайны сэтгэлгээ, үзэл суртлын буруу ойлголт дээр үндэслэн Австралийн холбооны засгийн газрын зарим хүмүүс саяхан хоёр орны хэвийн харилцаа, хамтын ажиллагааг тасалдуулах цуврал арга хэмжээг дэмжиж эхэллээ. Австралийн Холбооны Засгийн газрын Хятад, Австралийн хамтын ажиллагаанд хандах хандлагыг үндэслэн Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нь өнөөдрөөс эхлэн Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон Австралийн Холбооны засгийн газрын холбогдох газруудын хамтран удирдаж ирсэн Хятад, Австралийн Стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээний механизмын хүрээнд дэх бүх үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргав гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл