Сычуаны үер аварга Буддагийн хөшөөний хөлөнд тулж ирэв
2020-08-20 08:08
Сычуаны үер аварга Буддагийн хөшөөний хөлөнд тулж ирэв

Үргэлжлэн орсоор байгаа ширүүн борооны улмаас Сычуань мужийн Минь гол, Чин И гол, Дадү голын усны түвшин дээшилсээр энэ сарын 18-ны өдрийн байдлаар Лэшань ууланд сүндэрлэдэг аварга Буддагийн хөлд хүрээд байна. Энэ нь Хятад улс байгуулагдсан 1949 оноос өнөөг хүртэлх хугацаанд тохиолдож байгаагүй үзэгдэл юм. Тухайн газар оронд үерийн гамшгаас аврах сэрэмжлүүлгийн дохио хангинан, авран туслах ажил өрнөж байна. Лэшаны аварга том Буддагийн хөшөөг Тан гүрний 713 оноос 803 оныг хүртэл 90 орчим жил үргэлжлэн байгуулсан онцгой түүхэн дурсгал юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синхуанет
Дэлгэрэнгүй үзэх
