solongonews
Цагаан сарын амралтаар давхардсан тоогоор 408 сая зорчигч тээвэрлэжээ
2017-02-04 09:37
Өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар нэмэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 2 буюу 2017 оны цагаан сарын амралтын долоо хоногт Хятад улсын үндэсний хэмжээнд давхардсан тоогоор 408 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар нэмэгдсэн байна.

Хятадын Зам Тээврийн Яамны бүртгэлийн дагуу цагаан сарын хугацаанд төлбөртэй хураамж бүхий авто замаар нийтдээ 240 сая гаруй авто машин зорчсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.75 хувиар нэмэгдсэн бол авто замын төлбөр хураамжаас хэлтрүүлсэн мөнгөний нийт хэмжээ нь 87 сая гаруй юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна төмөр замаар давхардсан тоогоор 51 сая 990 мянган хүн зорчиж, агаарын тээврээр нийтдээ 9 сая 820 мянган хүн, хөлөг онгоцоор 10 сая 350 мянган хүн тус тус зорчсон байна.

Найруулагч: ....
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл