Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны сүүлийн үеийн статистик мэдээгээр, 2022 онд Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл тэсрэлттэй өссөөр байх бөгөөд үйлдвэрлэл, борлуулалт 7.058 сая, 6.887 сая нэгж тус тус нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.9 хувь ба 93.4 хувиар өссөн нь дэлхийн нэгдүгээр байрыг найман жил дараалан хадгалж байна.
Хөрөнгийн зах зээлийн хэмжээ дэлхийд тэргүүлж байна. Өнгөрсөн онд Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл 6.887 сая нэгж борлуулсан бөгөөд зах зээлд эзлэх хувь 25.6 хувьд байж, өмнөх оныхоос 12.1 хувиар өсөж, дэлхийн хэмжээний борлуулалт 60 хувиас илүү гарсан байна. Үүний дотор цэвэр цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт 5.365 сая нэгж болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 81.6 хувиар өссөн юм.
Брэндийн өрсөлдөх чадвар маш их сайжирсан. 2022 онд дотоодын зах зээлд өөрийн эзэмшлийн шинэ эрчим хүчний зорчигч тээврийн хэрэгслийн борлуулалт 79.9 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар өссөн байна. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт 679 мянган нэгжид хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 дахин өсжээ. Хятад улс дэлхийн шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалтын шилдэг 10 аж ахуйн нэгжийн 3 суудлыг эзэлж, мөн эрчим хүчний аккумляторын суурилуулалтын шилдэг 10 аж ахуйн нэгжийн 6 суудлыг эзэлж байна.
