solongonews
“Эс” сэтгүүлд эрдэмтдийн хамтын бүтээлийг нийтлэв
2021-08-23 15:45
“Эс” сэтгүүлд эрдэмтдийн хамтын бүтээлийг нийтлэв.

"Ковид-19"-ийн эх үүсвэрийн тухай олон улсын эрдэмтдийн хамтран туурвисан дүгнэлтийн чанартай өгүүллийг энэ долоо хоногт АНУ-ын  "CELL" буюу “Эс” сэтгүүлд нийтэллээ. Нийтлэл нь тус салбарын мэргэжлийн хүмүүс шинжлэх ухааны баримтад суурилан, эх үүсвэрийн асуудлын тухай хийсэн чухал дүгнэлт бөгөөд Америкийн зарим улс төрчдийн “Лабораториос алдагдсан” хэмээх номлолыг хүчтэй няцааж, амьтнаас хүнд дамжуулсан нь "Ковид-19"-ийн эх үүсвэрийн хамгийн их боломж болохыг тодорхойлжээ.

Австралийн Сиднейн Их Сургуулийн Мэри Баширын нэрэмжит Халдварт өвчин ба биологийн аюулгүй байдлын хүрээлэнгийн Эдвард Холмс, АНУ -ын Юта муж улсын Их сургуулийн Хүний генетикийн салбарын ажилтан Стивен Голдштейн, Канадын Саскачеваны их сургуулийн Вакцин ба халдварт өвчний байгууллагын Анжера Расмуссен, Их Британийн Глазгогийн их сургуулийн вирус судлалын төвийн Дэвид Робертсон зэргийн дэлхийн 20 гаруй нэрт  эрдэмтэд тус өгүүллийг хамтран туурвисан юм.

Өгүүлэлд тэмдэглэхдээ "Хүн төрөлхтний түүхэнд шинэ вирус алдагдсанаас үүссэн  халдварт өвчний тохиолдол нэг ч гараагүй дээрээ "Ковид-19"-ийн цар тахал дэгдэхээс өмнө Үханий вирус судалгааны хүрээлэн болон бусад лабораторид шинэ коронавирус юм уу эсвэл "Ковид-19"-ийн үүсвэр болохуйц вирусийн судалгаа хийж байсан хэмээхийг нотлох ямар ч баримт байхгүй. Үханий вирус судалгааны хүрээлэн вирусийн генийн дарааллын тухай хэвийн судалгаа хийж байсан боловч энэ судалгаанд эсийг хөврүүлэх шаардлагагүй учраас эрсдэлд тооцохгүй байж болох юм. Анхны үеийн "Ковид-19"-ээс ялгаруулж гаргасан зүйл нь зэрлэг шинж чанартай хулганад халдварладаггүй зэрэг бодит байдал нь ч "Ковид-19"-ийг лабораторийн нэмэлт судалгаагаар дамжуулан гаргах боломж туйлын бага болохыг харуулж байгаа юм" гэжээ.

Өгүүллийн төгсгөлд "Одоохондоо "Ковид-19" лабораториос гаралтай хэмээхийг нотлох баримт байхгүй. "Ковид-19"-ийн халдвар авсан эхний үеийн тохиолдлууд нь Үханий вирус судалгааны хүрээлэнтэй ямар нэгэн холбоотой болохыг нотлох ямар ч баримт байхгүй гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл