solongonews
Дуучин Отгонтуяагын уран бүтээлийн тайлан тоглолт болов
2016-02-01 11:35
Дуучин Отгонтуяагын уран бүтээлийн тайлан тоглолт болов.

Гал бичин жилтэй учран золгох гэж буй энэхүү цаг мөчид Өвөр Монголын “Таван Эрдэнэ” мал аж ахуйн хөгжлийн компани Өвөр Монголын алдарт дуучин, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Рэнчиндоржийн Отгонтуяаг урьж, Отгонтуяагын уран бүтээлийн тайлан тоглолтыг Барга нутгийн түмэндээ хүргэлээ.

Уг тайлан тоглолтдоо дуучин маань “Хар хархан харц”, “Ханийн дуу”, “Бид жаргалтай”, “Хөөрхөн”, “Ойлгоорой” зэрэг хайрын дуугаа нөхөр Энхбатын хамт дуулан үзэгч олондоо барьснаар барахгүй монгол түмний дунд нэгэн үе хит болон дуулагдаж байсан “Найрын дуу”, “Жирмийн цагаан нуур”, “Хүүхэн хүний хүслэн” зэрэг дууг сэргээн дууллаа. Уртын дууны мэргэжлээр суралцсан дуучин Отгонтуяа “Хүрэн толгойн сүүдэр” уртын дууг хөгжимгүй дуулж үзэгч түмнээ яахын аргагүй гайхшруулж чадсан бол энэрлийн тэнгэр ээжийн тухай “Эхийн ач”, “Ээждээ” зэрэг дуунууд нь Барга ардын сэтгэлийн гүнд хүрч чадсан байна.

Дуучин Отгонтуяа нөхөр Энхбатын хамт Шилийнгол аймгийн хошуу сум болон Монгол Улсын 21 аймгаар тайлан тоглолтоо хийсэн бөгөөд Шинэ Барга зүүн хошуун дахь энэхүү тоглолт нь тэдний 70 дахь тайлан тоглолт нь болсон байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл