
2019 оны Хятад, Монголын үзмэрийн чулууны үзэсгэлэн болон бүх улсын содон бүтээлийн үзэсгэлэн- V энэ сарын 10-ны өдөр Эрээн хотод нээлтээ хийсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэн нь 8 өдөр үргэлжлэх болно.
Үзэсгэлэнд Хятад улсын 24 муж хот болон ӨЗО-оос 300 гаруй хачин чулууны тусгай мэргэжлийн худалдаачид оролцож, чулуу сонирхогч 1000 гаруй хорхойтон харилцан суралцан туршлага солилцлоо. Мөн үзэсгэлэнгийн талбайд элдэв янзын чулууд дэлгэгдсэнээс арслангийн хэлбэртэй, хүний дүрстэй, гахайн махтай ч адилхан, хонины нуруутай ч төстэй олон чулуу хэн хүний гайхшралыг төрүүлж, өнгө гялалзсан үнэ ханш өндөр мана, гандир чулуу нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

Үзмэрийн чулууны үзэсгэлэнд дэлгэгдсэн өнгө ялгарсан шөрмөслөг чулуу, говийн чулуу, мана, гандир чулуу, солир чулуу зэрэг хачин чулууг шинжээч мэргэжилтнүүд, чулуу сонирхогчдын анхааралд хүрч хачин чулууны гарал үүсэл, үүх түүх, соёлыг тайлбарлан, байгалийн гайхамшгийг сонирхон бахархаж байлаа.
Мөн үеэр үзмэрийн чулууны соёлын баг, худалдааны байгууламж, мэргэжилтэн хамтран “Үзмэрийн чулууны урлаг” гэх улсын зэрэглэлийн бодисын бус соёлын өвийг хамгаалж, цаашид түгээн дэлгэрүүлэхийг сурталчлан таниулсан байна.
Эрээн хот нь Хятад улсаас Монгол Улсад хандуулсан хамгийн том боомт тул Хятад, Монгол хоёр улсын хачин чулуу сонирхогчид цуглах нөхцөл боломж өндөр юм. Энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан нь олон улсын чанартай үзмэрийн чулууны соёлын үйл ажиллагаанд ашиг тустай нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
