
ХОУР-гийн мэдээ: 28-нд Бээжин хотод Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын VIII хуралд оролцож буй Египетийн ГХЯ-ны сайд Шокритай хоёр орны ГХЯ-ны стратегийн хэлэлцээ хийжээ. Ван И: Хятад улс Египеттэй стратегийн харилцаагаа эрчимжүүлж, Египет “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцохыг сайшааж байгаа бөгөөд үйлдвэрлэх хүч, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, аюулгүйн байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Тэрээр: Араб, Африкийн их гүрний хувьд Египет улс Хятад, Арабын бүх талын стратегийн түншийн харилцааг бэхжүүлж, Хятад, Египетийн удаан хугацааны, тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг Хятадын тал хүсэж байна. Шинэ нөхцөлд хоёр тал дээд давхаргын харилцаагаа баталгаажуулж, хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр орны тэргүүн нарын чухал зааврыг хэрэгжүүлэх ёстой гэжээ.
Шокри: Египет, Хятадын ард түмэн гүн найрамдалтай, хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэний үндсэн дээр хоёр талын харилцааг хөгжүүлж байна. Египет улс Хятадын талтай дээд давхаргын харилцааг эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт үйл хэрэг дэх хэлхээ холбоог нягтруулахад бэлэн байна. БНХАУ удаан хугацааны турш, Дундад Дорнодын энх тайван, тогтвортой байдал, Африкийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэснийг Египетийн тал сайшааж байна. “Нэг бүс нэг зам”, Хятад Арабын чуулга уулзалт, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд хамтран ажиллах болно гэжээ.
