Хятад улс улсын дотооддоо асар том зах зээл ба аж үйлдвэрийн иж бүрэн системтэй. Хятадын засгийн газар үндэсний нэгдмэл зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэж байгаа нь янз бүрийн сорилттой тулгарч, Хятадын эдийн засаг нийлүүлэлт болон эрэлтийн тал дээр асар их буфер орон зайтай болж байна.
Олон улсын нөхцөл байдал улам ээдрээтэй, Хятадад дотоодын цар тахал байнга тархаж байгаа нөхцөлд эдийн засаг уналтын дарамтыг даван туулж, оны эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс 2.5 хувиар өсөж, эдийн засгийн бусад гол үзүүлэлтүүд гарч, ерөнхийдөө сайжирсан хандаштай. Энэ ололт тийм ч амар биш бөгөөд Хятадын засгийн газрын эдийн засгийг тогтворжуулах олон төрлийн бодлого үр дүнтэй, тэсвэр хатуужил хүчтэй байгааг бүрэн харуулж байх юм.
КОВИД-19-ийн цар тахал зэрэг хүчин зүйлийн нөлөөнд орсон Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд 04-р сард бууралт ихтэй болов. Хүнд сорилтод Хятадын засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэн, хоёрдугаар улиралд эдийн засгийн эерэг өсөлтийг ахиуллаа.
Хэдийгээр дотоод гадаадын олон хүчин зүйл нөлөөлсөн ч Хятадын эдийн засгийн сэргэлтийн үндэс хараахан баттай болоогүй, гэвч Хятад улс дотоодын асар том зах зээл, аж үйлдвэрийн бүрэн системтэй, Хятадын засгийн газар үндэсний нэгдмэл зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэж байгаа нь янз бүрийн сорилтод Хятадын эдийн засаг нийлүүлэлт болон эрэлтийн тал дээр өргөн хүрээтэй орон зайтай болж байна гэсэн утгатай.
Сүүлийн жилүүдэд Хятад улс эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулахыг шаардаж, олон салбарын ололт амжилт байнга гарч ирэв. Хятадын эдийн засгийн өсөлтөд инновацийн хөдөлгөгч үүрэг мэдэгдэхүйц нэмэгдэж, Хятадын аж үйлдвэрүүд дэлхийн нэмүү өртгийн сүлжээг тасралтгүй ахиулсаар байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын өнгөрсөн оны 11-р сард нийтэлсэн статистик мэдээллээс үзвэл, Хятад улс патент болон барааны тэмдгийн мэдүүлгийн тоогоор дэлхийд нэгдүгээрт оров. Ард түмний амьжиргааны түвшин тасралтгүй дээшилж байх мөртөө Хятадын зах зээлд нэмүү өртөг өндөртэй, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт тасралтгүй нэмэгдэж, аж үйлдвэрийг шинэчлэх, технологийн шинэчлэл хийхэд хүчтэй түлхэц үзүүлж байна.
2022 оны эхний хагаст Хятадын өндөр технологийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт 20.2 хувиар нэмэгдэж, үүнээс өндөр технологийн үйлдвэрлэл, өндөр технологийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт 23.8 хувь, өндөр технологийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт 12.6 хувиар тус тус нэмэгдсэн нь Хятад улс өндөр чанартай хөгжилд хүрсэнийг харуулж байна.
Хятад улс бол эдийн засгийн даяаршлын үр шимийг хүртэгч боловч хувь нэмрээ оруулж буй орон болно. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Хятад улс аажмаар хөгжиж, хамгийн нээлттэй томоохон эдийн засгийн нэг нь болсон ба Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг, 120 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш болсны хувьд нээлттэй, хамтын ажиллагааг тууштай баримталж, чөлөөт худалдааг тууштай дэмжин, дэлхийн эдийн засгийг сэргээхэд эерэг эрч хүч оруулж байх юм. Үүний зэрэгцээ Хятад улс нүүрсхүчлийн хийн дээд хэмжээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтыг идэвхтэй дэвшүүлэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, Хятадын эдийн засгийн өсөлтийн хэв маягийн өөрчлөлтийг ахиулах төдийгүй дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг зохицуулахад эерэг хувь нэмэр оруулж байна.
Хятадын эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжил нь Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тустай юм. Энэ оны нэгдүгээр сард Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл (RCEP) хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийг албан ёсоор эхлүүлсэн байна. RCEP-ийн хүрээнд Хятад улс болон Ази Номхон далайн бүс нутгийн орнууд, ялангуяа АСЕАН-ы орнууд боломжоо илүү өргөн, гүнзгий хуваалцаж, хөгжлийг хамтдаа ахиулан, АСЕАН-ы гишүүн орны хувьд Сингапурын эдийн засаг маш өвөрмөц бөгөөд Сингапур Хятад хоёр орон аж үйлдвэрийг шинэчлэх, ногоон хөгжлийг ахиулах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх өргөн орон зайтай юм. АСЕАН-ы орнууд Хятад улстай хамтран ажиллаж, бүс нутгийн нээлттэй хамтын ажиллагааг ахиулан, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэнт бүс нутгийн эх орноо хамтдаа бүтээн байгуулах болно.
