
Хятадын зах зээлийн Үндэсний хяналт удирдлагын ерөнхий газраас 04-р сарын 29-нд сурвалжлагч мэдээлснээр: Эхний улиралд, Хятадын үйлчилгээний салбар хурдтай өсөж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж их хэмжээгээр, хурдтай нэмэгджээ.
Албаны талын бүртгэлээс үзвэл, эхний улиралд, Хятадын үйлчилгээний салбарт 1 сая 49 мянган аж ахуйн нэгж шинээр бий болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувиар нэмэгджээ. Үүнд боловсрол 21.3, шинжлэх ухааны судалгаа, технологийн үйлчилгээ 17.6, соёл спорт, зугаа цэнгээний салбар 9.8 хувиар тус тус өссөн байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 22 мянгаар буюу өнгөрсөн оны мөн үеэс 90.7 хувиар нэмэгджээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, тус байгууллага аж ахуйн нэгжийн зах зээлд орох зөвшөөрлийн эргэн тойронд, бизнесийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, аж ахуйн нэгж байгуулахад зарцуулах хугацааг ихээр богиносгон, "Бизнесийн лиценз болон тусгай зөвшөөрөл салангид байх" өөрчлөлтийн туршиц цэгийг өргөжүүлж, "олон зөвшөөрлийг нэгтгэх" өөрчлөлтийн баримт бичгийг боловсруулан дүрэмжүүлж, "нэг дор бүрдүүлэх" зэрэг хялбарчлах өөрчлөлтийг ахиулах юм байна.
