solongonews
Хятадын аврах баг хүн амь аварчээ
2023-02-14 11:09
Хятадын аврах баг хүн амь аварчээ.

Хятадын Онцгой байдлын яам мэдээлснээр тус бүсийн цагаар 02-р сарын 12-ны өдөр Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаа явуулж буй Хятадын аврах багийн 42 аврагч нурангид дарагдсан 1 хүнийг аварч, эндсэн 3 хүнийг хайж олсны зэрэгцээ ноцтой нурж сүйдсэн 4 барилгын дотор амьд үлдэгсэд байгаа эсэх болон эрсдэлийн үнэлгээ хийсэн байна.

Туркийн Хатай мужийн Антакья хотод эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байсан Хятадын аврах багийнхан 02-р сарын 12-ны үдээс хойш Туркийн талтай хамтран 4 цаг гаруй шаргуу ажилласны эцэст амьд үлдсэн 50 гаруй насны эрэгтэйг аварсан байна. Одоогийн байдлаар Хятадын аврах баг нийтдээ 13 удаа буюу давхардсан тоогоор 206 аврагчийг илгээж, 6 хүнийг аварч, эндсэн 8 хүнийг гаргасан байна. БНХАУ-ын Хонконгоос ирсэн аврах багийнхан амьд үлдсэн 3 хүнийг аварчээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл