
Эмч нарын туршлага бага буюу эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцэхгүйгээс буруу эмчлэх асуудал гардаг. Тэгвэл энэхүү асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
Энэ асуудлын тухайд Тенсент компани хиймэл оюун ухааныг ашиглан шийдвэрлэхийг зорьсон байна. Үзэсгэлэнгийн үеэр, Тенсент компаниас “Ми-Ин” хиймэл оюун ухааны програмыг танилцуулсан байна. Энэ нь хиймэл оюун ухааны мэргэжлийг эмчилгээнд ашигласан бүтээгдэхүүн болно.
Тенсент Ми-Ин програм нь эм, эмнэлгийн салбарын чухал туршлага, үлгэр жишээг суралцахаар дамжин магадлах чадварыг дээшлүүлдэг. Дараа нь эмчилгээнд тусалж чаддаг. Ажилтны танилцуулснаар, энэ нь амь аврах “Хиймэл оюун ухаан” бөгөөд Тенсент Ми-Ин нь богинохон хугацаанд улаан хоолойн хорт хавдрыг оношилж чадах бөгөөд оношилгооны хэмжээ нь 90 хувьд хүрчээ. Хиймэл оюун ухааныг ашигласан нь эмч нарын ажилд тус дэм болж, ажлын явцыг түргэтгэсэн бөгөөд оношилгооны түвшнийг дээшлүүлжээ.
Тус хурлын үеэр хиймэл оюун ухаан болон эмчилгээний хослол нь халуун сэдвийн нэг нь болжээ.
Жэжяний Ү Жэний интернетийн олон улсын үзэсгэлэнгийн төвийн гадаа нэгэн улаан өнгөтэй хайрцаг байна. Үзэхэд ундаа зардаг автомат машин шиг боловч “Нэг минутын эмнэлэг” байжээ. Шилэн хаалгаар орж, “Дуут зөвлөгөө”-г сонгож, дэлгэцэн дээр “Ухаалаг хөтөч эмч” гарч ирнэ. Энэ үед эмчтэй үг үсэг буюу хэл яриагаар харилцаж болно. Дараа нь эмч нь оношилгоо хийж, цахим эмийн захиалга бичиж өгдөг бөгөөд энэ захиалгын хуудасны дагуу мөнгөө төлөөд эмээ авч болдог.
Хятадын мобайл үзэсгэлэнгийн хэсэгт 5G сүлжээ нь эмчилгээний тусламжид ашиглагджээ. Түргэн тусламжийн машинд явж байгаа өвчтөнд, секунд бүр нь амь настай нь холбоотой чухал байдаг. 5G удирдлагатай учир түргэн тусламжийн машинд байгаа өвчтөнд эмч эмчилгээ хийж болох бөгөөд алсаас ЭХО хийдэг аж.
Үзэсгэлэнгийн тайзан дээр байгаа удирдлагыг хөдөлгөх үед түргэн тусламжийн машинд байгаа өвчтөний ор нь ч адил хөдөлгөөн хийдэг байна. Тус төхөөрөмжийн ажилтан танилцуулахдаа, энэхүү алсын удирдлагатай эмчилгээ нь бодит үйл хөдлөлтэй 10-20 м\секундийн зөрөөтэй байдаг гэлээ.
