solongonews
Хяналтыг эрчимжүүлж, эрсдэлээс сэргийлэх ажлыг онцлов
2017-12-27 21:56
Саяхан хуралдсан Хятадын Эдийн засгийн ажлын төв зөвлөгөөнөөр ирэх гурван жилийн эдийн засгийн ажлын гурван чухал талыг тодорхойлж, онц том эрсдэлээс сэргийлж зохицуулах нь түүний нэг болсон юм. Энэ тухай судлаачдын үзэж буйгаар, 2018 онд хяналт удирдлагыг эрчимжүүлж, эрсдэлээс сэргийлэх нь банк санхүүгийн салбарын ажлын хамгийн чухал тал болох юм байна.

 

Энэ оны Эдийн засгийн ажлын төв зөвлөгөөнөөр, ирэх гурван жилд онц том эрсдэлээс сэргийлж зохицуулах ажлыг сайтар хийж, банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэхийг хамгийн чухал байранд тавьж, хангамжид тулгуурласан бүтцийн чанартай өөрчлөлтөд ашигтай нөхцөл бүрдүүлж, банк санхүү ба бодит эдийн засаг, банк санхүү ба газар эдэлбэр, банк санхүүгийн системийн дотоодыг эерэг эргэлт зэргийг ахиулж, чухал салбарт эрсдэлээс сэргийлж зохицуулахаа эрчимжүүлэн, хууль бус банк санхүүгийн үйл ажиллагаанд цохилт өгч, эмзэг бүлгийн хяналт удирдлагын тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж заасан байна. 

Мэргэжилтний үзэж байгаагаар, одоо банк санхүүгийн эрсдэл нь эдийн засгийн мөчлөг, тогтолцооны чанартай хүчин зүйлсийн улмаас үүссэн зайлшгүй үр дүн ажээ. Тэгвэл түүнээс хэрхэн сэргийлж, зохицуулах тухай Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Эдийн засгийн судалгааны газрын захирал Гао Пэй-Юний үзэж байгаагаар, юуны өмнө ерөнхий хөшүүргийн үйлдлийг сайтар эзэмшиж зохицуулах хэрэгтэй гэжээ.

"Хангамжид тулгуурласан бүтцийн чанартай өөрчлөлт, онц том эрсдэлээс сэргийлэн зохицуулах зэрэг ажлын хувьд эдийн засгийн алдагдлыг уламжлалт аргаар хэмжиж тогтоох нь зохисгүй. Харин эрсдэлээс хэрхэн сэргийлж зохицуулахыг санхүүгийн алдагдлын улмаас үүссэн банк санхүүгийн эрсдэлийг хамгийн тэргүүнд бодолцох ёстой. Тиймээс энэ оны хувьд санхүүгийн алдагдлыг 3 хувийн дотор тогтоон барьж чадсан бол ирэх жил бүр ч хатуу барьж ажиллах хэрэгтэй.”

Эдийн засгийн ажлын төв зөвлөгөөнөөс дэвшүүлсэн "валютын хангамжын үүд хаалгыг сайтар барих" зарчмыг баримтлахын зэрэгцээ, онц том эрсдэлээс сэргийлэх ажлыг сайтар хийж, холбогдох хяналт удирдлагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Иж бүрэн хяналт удирдлагын бодлогын үйлдэл дор, 2017 онд Хятад улс энэ талаар илэрхий амжилт гаргасан. Гэвч хойшдын хэсэг хугацаанд банк санхүүгийн салбарын эрсдэлээс сэргийлж, тогтоон барих ажилд нэлээд их дарамт тулгарна. Мөн 2018 онд энэ талын ажил банк санхүүгийн салбарын ажлын хамгийн чухал тал байх юм байна.

Хятадын Үндэсний мэдээллийн төвийн ахлах эдийн засагч, Эдийн засгийн урьдчилсан мэдээ мэдээллийн газрын дарга Жү Баоляний үзэж буйгаар, ирээдүйд хяналт удирдлагын ажил дараах дөрвөн талыг хамрах хэрэгтэй гэнэ.

"Нэгд, бид эрхбиш банк санхүүгийн хяналт удирдлагаа эрчимжүүлэхийг шаардаж байна. Гэвч энэ талын ажил нь банк санхүү, валютын бодлоготой зохицож, богино хугацаанд бидний хэлээд байгаа банк санхүүгийн хямралын найман том асуудлын нэг болох буюу тогтворгүй эрсдэл үүсэхээс зайлсхийх хэрэгтэй. Хоёрт, орон нутгуудын захиргааны зээл авах ажлын хяналт удирдлагыг эрчимжүүлж, уян хатан удирдах хэрэгтэй. Гуравт, орон сууц, газар эдэлбэрийн салбарт тавих хяналт удирдлагаа эрчимжүүлж, тус салбарын урт хугацааны тогтвортой механизмаас бусад үйл ажиллагааг хатуу хянаж удирдах хэрэгтэй. Дөрөвт, хүрээлэн буй орчныг хамгаалах ажлын стандартыг хатуу мөрдөж, холбогдох бодлогыг чанад хэрэгжүүлэх хэрэгтэй.”

Хятадын Ардын их сургуулийн Санхүү, эдийн засгийн хүрээлэнгийн дэд захирал Жао Шижүнь: Хяналт удирдлагаа эрчимжүүлэхэд хэрэг дээрээ банк санхүүгийн хуучин хэв загвараас бүрмөсөн салж, түүнд цэгцлэлт, цэвэрлэгээ явуулах явдал юм. Мөн бодит эдийн засагт үйлчлэх гэдэг нь Хятад улсын банк санхүүгийн салбарын менежмент, хөгжилд шинэ шаардлага тавьж байна. Миний бодлоор ирээдүйн шинэ хяналт удирдлагын арга хэлбэр нь хөрөнгийн удирдлага зэрэг хамгийн чухал хэсэгт төвлөрөх ёстой гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл