Аз жаргалыг мэдрэхийн тулд цоо шинэ “Би”-тэй танилц
2015-12-28 18:21
Аз жаргал гэдэг яг хажууд байдаг ч мэдрэхийг хүсэхгүй бол алга болчихдог эмзэгхэн зүйл юм. Бүх хүний аз жаргалыг мэдрэх арга өөр байдаг. Гэхдээ заримыг нь бид адил мэдэрдэг юм.
Үүний нэг бол:
1. Тогтвортой харилцаа
Гэр бүлийн эвтэй найртай сайхан харьцаа, амьдралд байх гарын хуруунд ч хүрэхгүй сайн найзууд, мөн жинхэнэ хайр 3 бол таны амьдралд жаргал авчирна.
2. Амьдралын зорилготой байх
Зорилго нь ойрын болон холын гэж байдаг. Амжилтын маш том нууцын нэг бол ойрын зорилгоо цаг алдалгүй биелүүлж дадах юм. Таны ойрын зорилгууд нийлээд холын зорилгод хүрэх замыг нээх ёстой.
3. Өөдрөг үзлээр өөрийгөө цэнэглэ!
Өдөр бүр ямар нэгэн таагүй зүйл болдог ч сөрөг зүйлсийг өөрөөсөө холдуулаад эерэг бодлоор бодлоо цэгцлэ. Ямар ч таагүй нөхцөлд эерэг зүйл байдаг юм шүү.
4. Бие даах байдлаа нэмэгдүүл
Бие даана гэдэг нь асар их хариуцлага, мөн өөрийгөө хөгжүүлж эрх чөлөөтэй байх боломж. Та өөрийгөө ямар хүчтэй эмэгтэй гэдгээ мэдэх үү? Тулгарсан асуудлаа нэг ч удаа болов бие даагаад туулах гээд үз.
5. Бусадтай эелдэг харьц
Жинхэнэ хатагтай нар хэнтэй ч бай эелдэг харьцаж, тусламж хүссэн хүнд тусладаг.
6. Өөрийгөө тань
Зарим хүмүүсийг ажихад өөрийгөө олоогүй байдаг. Хүн эхлээд өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлана гэдэгт би итгэдэг. Өөрийнхөө юунд дуртай болох, хэнд хайртай, ямар авъяастай зэргийг мэдэх үү? Өөрийнхөө биеийн яг аль хэсэгт хайртай вэ? Цоо шинэ “БИ”-тэйгээ танилцаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
