Нэг. Хавар зуны улиралд шинэ сонгино худалдаж авах боломжтой. Шинэ сонгинын гаднах хальс нь нимгэн, доторх хэсэг нь зузаан, илүү шүүслэг, аагтай байдаг. Харин цаг агаар хүйтэрсэн үед бөөрөнхий сонгинын хадгалсан хугацаа удаан байх тусам гашуун амттайн дээр хальс нь зузаан шүүс нь бага байдаг байна.

Хоёр. Сүүдэр газар хадгалах. Бөөрөнхий сонгино худалдан авах үед гартаа атгаад хүндэвтэр байх ба хуурай хальстай, хальс нь шалбараагүйн дээр үнэргүй сонгиныг худалдан авах хэрэгтэй. Сонгиныг баглаанд хийж болохгүй, харин нар тусахааргүй хуурай бөгөөд зайлшгүй салхи нэвтэрдэг газар тавих хэрэгтэй.
Гурав. Бөөрөнхий сонгиныг нил ягаан өнгийн, цагаан өнгийн хальстай гэж хоёр төрөлд хуваадаг. Цагаан хальстай нь доторх нь зөөлхөн, шүүслэг бөгөөд шарж, чанаж хэрэглэх нь зохистой. Нил ягаан өнгийн хальстай сонгинын доторх нь улаан өнгөтэй, гашуун амттай учраас хуурч, эсвэл салат хийхэд зохистой. Нил ягаан өнгийн хальстай сонгинын шим тэжээл нь илүү сайн байдаг.

Дөрөв. Галаар удаан хуурвал илүү амт ордог байна. Тогоондоо бага зэрэг тос хийж, хэрчсэн сонгиноо хийгээд зөөлөн галаар аажим хуурвал агуулсан чихэр нь ялгарч тогоонд наалдахаас сэргийлдэг.
Тав. Бөөрөнхий сонгиныг түүхийгээр нь идвэл сэрүүн мэдрэмж өгдөг.
Бөөрөнхий сонгинын гашуун амт нь хорт хавдраас сэргийлэх чанартай. Сонгиныг түүхийгээр нь идэх, эсвэл салат хийж идвэл шим тэжээл нь хамгийн сайн байдаг.
