solongonews
“Зиюань III-02” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2016-06-06 15:53
“Зиюань III-02” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

Хятад улс 5 дугаар сарын 30-ны 11 цаг 17 минутад Тай-Юаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн IV-В зөөгч пуужингаар “Зиюань III-02” хиймэл дагуул болон Уругвайн New Sat хэмээх хоёр жижиг дагуулыг хөөргөж, товлосон замд нь амжилттай оруулсан байна.

“Зиюань III-02” хиймэл дагуул нь Хятадын иргэний хэрэглээний өндөр нарийвчлалтай стеро тандалтын хиймэл дагуул бөгөөд өндөр нарийвчлалтай зураг дүрс авах, мульти спектрийн зураг дүрс авч, үндэсний газар баялгийн шинжилгээ судалгаа, гамшгаас сэргийлэн гамшгийг буруулах, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ус ашиглалт, экологийн орчин ахуй, хотжилтын төлөвлөлт, бүтээн байгуулалт, үндэсний том том төсөл зэрэгт үйлчилгээ үзүүлэх юм.

Энэхүү хиймэл дагуул нь Чан Жэн хэмээх цуврал зөөгч пуужингийн 228 дахь удаагийн нислэг болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл