Эрүүл жор
2015-12-28 18:21
Турах, эрүүл амьдрах хүсэлтэй бол шинэ жорыг туршаад үзээрэй. Орой бүр эрүүл, амин дэмээр баялаг хоол зооглоорой.

Найрлага:
1/4 том ягаан байцаа
1/4 том цагаан байцаа
1 том өргөст хэмх
1 сав хар шош
2 хооны халбага оливийн тос
1/2 шинэхэн лемоны шахмал шүүс
Далайн давс
Заавар:
Хар шош халуун буцалсан усанд дэвтээж тавина.
Том саванд хоёр төрлийн байцааг нарийн хэрчиж хийнэ.
Өргөст хэмх, хар шошыг хамтад нь хутгаж хийнэ. \Хар шошын усыг сайн шүүх хэрэгтэй\
Эцэст нь тос, давс зэргийг багахан хийгээд хутгана.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
