




Эх сурвалжийн мэдээлснээр 12-р сарын 04-ний өдөр Хятад- Лаос чиглэлийн төмөр замын анхны ачааны галт тэрэг Юүнь Нань мужийн Шишуанбаньнагийн Мохан төмөр замын боомтоос хөдөлж, ЮүньНаны Мохан хилийн шалган нэвтрүүлэх боомтын цагдаа нар шалгалтаа амжилттай гүйцэтгэснээр Хятад-Лаос чиглэлийн анхны ачааны галт тэрэг хил нэвтэрсэн байна.
Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг холбогдох шаардлагын дагуу цагдаа нар биеийн хамгаалалтын хувцас өмсөж, хилийн шалган нэвтрүүлэх газарт урьдчилан ирж ажлын бэлтгэл хийнэ. Галт тэрэг буудалд ирсний дараа галт тэрэгний ажилтнууд "Мэдэгдэл" болон холбогдох бичиг баримтыг цагдаад өгөх бөгөөд цагдаа нартай үнэмлэхийг харьцуулан шалгасны дараа сая хил нэвтрэх албан бичгийг шалгах болно.


Үүний зэрэгцээ цагдаа галт тэргийн аюулгүй байдлыг хянан шалгана. Ингээд гаалийн бүрдүүлэлтийн бүх процедурыг дуусгахад 30 минут зарцуулсан байна. Эдгээрийн дотроос анх удаа хэрэглэгдэж буй галт тэрэгний хяналтын 5Т систем нь цагдаа нарт галт тэрэгний кузовын шалгалтын ажлыг дуусгахад үр дүнтэй, иж бүрэн тусалж чадсан байна. Халдвар тараах эрсдэлийг бууруулахын тулд Хятад-Лаос чиглэлийн олон улсын галт тэрэг хэсэг хэсгээрээ зорчиж байгаа бөгөөд зүтгүүрийг сольж Лаосын Мохан, Бодингийн хооронд аялж байна.Инэгээд цар тахлын эрсдэлийг бууруулж, гаалийн бүрдүүлэлт хурдан шуурхай гүйцэтгэхэд нөхцөл бүрдүүлж байгаа юм байна.
