
Хөвчийн элс нь Хятад улсын долоо дахь том элсэн цөл юм. Ерөнхий талбай нь 13.9 мянган м2 хүрч байдаг. Зах хязгаар нь харагдахгүй хөвчийн элсний гүнд 1780 мянган хэсэг нарны энергээр цахилгаан гаргах хавтас харагддаг. Энэ бол Өвөр Монголын цорын ганц улсын зэрэглэлийн нарны энергээр цахилгаан гаргах хэрэглээний хүрээнд оройлж байгаа суурин юм.
Далаад хошууны нарны энергээр цахилгаан гаргах хэрэглээний хүрээнд оройлж байгаа суурин газрын талбай 1сая му (1 га = 15 му ) хүрч, жилийн үйлдвэрлэлийн үнэ 1.5 тэрбум юаньд хүрч байна. Басхүү элсийг сэргийлэн зассан хэмжээ 200 мянга му (1 га = 15 му ) хүрч, жилд 3200 мянган тонны нүүрстөрөгчийн давхар исэл дутуу гадагшлуулж байдаг .
Өмнөх зууны наяад оны үед Хятад улс гадаадаас нарны энергиэр цахилгаан гаргах аж үйлсийг хилээр нэвтрүүлж, мэргэжил болон ажилтнаа гадаадаас урьж ажиллуулж байснаа гучаад жилийн хичээл зүтгэлээр өнөөг хүрэхэд Хятад улсын нарны энергиэр цахилгаан гаргах мэргэжил түргэн хөгжиж дэлхийд оройлсон байна. Хятад улсын нарны энергиэр цахилгаан гаргах бэлтгэл төхөөрөмжийг бие дааж үйлдвэрлэсэн хэмжээ 95 хувийг давж, Америк, Англи, Герман, Итали, Япон болон Энэтхэг зэрэг улсад борлуулагдаж байна.


