Синьхуа сайт байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар компани “Шинэ цаг эрин, шинэ хуудас, шинэ хөгжил” сэдэвт шинэ хуучин мэдээллийн хэрэгслийн уусалцлын хөгжлийн их хурлыг 11 дүгээр сарын 17-ны өдөр Бугат хотын Шугай дүүрэгт зохион байгууллаа.

Хурлын үеэр Синьхуа сайтын мэдээлэл хэрэгслийн хамгийн шинэ технологи, сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүн болон төсөл, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх боломж нөхцөлийг танилцуулав. Үүний зэрэгцээ Синьхуа сайтын монгол хэлний дамжуулгын тавцанг танилцуулж түгээсэн байна.
Синьхуа сайт 2015 оны 12 сард монгол бичгийн сайт болон вичатыг ашиглалтад оруулж, энэ жилийн 3 дугаар сард “Сансар” монгол бичгийн AПП-г ашиглалтад оруулж, Өвөр Монгол болон Шиньжян, Хөхнуур, Ляо Нин, Гирин, Хармөрөн, Ху Бэй, Ган Сү зэрэг муж оронд тархан суурьшиж буй монголчуудад өөрийн үндэстнийхээ үг хэл үсэг бичгээр мэдээлэл авах боломжийг хангажээ. Синьхуа сайт бас тун удахгүй кирил үсгийн сайтыг ашиглалтад оруулж, дэлхийн монгол хэлний уншигчдад Синьхуа сайтын мэдээ мэдээллийг орчуулан хүргэхийг зорьж байгаа ажээ.
