Улсын дотоод, гадаадад нийт 266 удаа мөөгөн төрлийн ургамал өвс тарьж ургуулах мэргэжлийн сургалт зохион байгуулж, арван мянга гаруй хүнийг хамруулав; 13 улс оронд мөөгөн төрлийн ургамлын мэргэжлийн сургалтын үлгэр жишээ үзүүлэх төв, баазыг байгуулав; мөөгөн төрлийн ургамал тарьж ургуулах бичиг материалыг 15 хэл дээр орчуулж, 100 гаруй улс оронд сурталчлав гэх зэргээр энэ чиглэлийн амжилттай ажлуудыг нэрлэвэл урт жагсаалт гарна.
Фү Жянь мужийн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн дээд сургуулийн мөөгөн төрлийн ургамлын судалгааны хүрээлэнгийн Линь Жаньши профессор 1986 онд зохион бүтээсэн мөөгөн төрлийн ургамлын технологийг дэлхийн олон улс орон тасралтгүй ашиглаж байна. Нэн ялангуяа, хөгжиж буй улс оронд ядуурлаас ангижирч баяжин чинээлэгжих, хөрсний элэгдэл, цөлжилтийг засах, мал аж ахуйг хөгжүүлэх зэрэг тал дээр дорвитой үр дүн үзүүлж байна.
Хээрийн зэрлэг өвс "алтан өвс" болж хувирсан нь
Папуа Шинэ Гвиней улсын Дүн Гаоди мужийн Горока хотын захад амьдардаг гэрийн эзэгтэй Зака Абори өдөр бүр өөрийн тарьсан мөөгний төрлийн ургамлын талбайгаасаа мөөг түүдэг. Өнгөрсөн жил тэрээр зөвхөн мөөг тариад 15000 кина (1 кина 1.83 юаньтай тэнцэнэ) орлого олжээ. Тухайн газрын ихэнх гэр бүл кофе, хүнсний ногоо тариалдаг бөгөөд жилийн орлого нь ердөө хоёр мянган кина байдаг. Харин тэрээр манай сурвалжлагчид хандан:
- Мөөгний төрлийн ургамал болон мөөг тарьж ургуулахад хялбар, химийн бордоо, хортон шавьж устгах бодис шаардлагагүй: Тээвэрлэхэд хялбар, эдийн засгийн үр ашиг нь өмнө нь байцаа тариалдаг байснаас 20-30 дахин их байдаг. Мөөг тарьснаар миний амьдрал эрс сайжирсан. Хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг төлөх, шинэ хувцас худалдаж авах, өдөр тутмын бусад хэрэгцээтэй зүйл худалдан авахад амар больсон гэж ярьлаа.
Дүн Гаоди мужийн дарга Питер Ноум мөөгөн төрлийн ургамлыг "Хятад улсаас Дүн Гаоди мужид үзүүлсэн тусламж" гэж үздэг. Одоогийн байдлаар Дүн Гаоди мужид 700 гаруй өрх мөөг тариалж байна. Үүний 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Питер Ноум:
- Энэ бол бидний ядуурлаас ангижрах, баяжин чинээлэгжих алтан өвс юм гэж хэллээ.
Папуа Шинэ Гвиней улс бол дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг юм. 1997 онд Дүн Гаоди мужийн Засгийн газрын урилгаар Хятад улс тусгай мэргэжлийн баг томилж, гүнзгий судалсны дараа Дүн Гаоди мужийн Лү Фа дүүрэгт мөөгөн төрлийн ургамлын технологийн жишээ үзүүлэх газрыг байгуулж, тухайн газрын хүмүүст ядуурлаас ангижирч, баян чинээлэг болоход нь тусласан байна.
Тэгээд 1997 оноос өнөөг хүртэл 20 гаруй жил дэмжсээр ирсэн байна. Хятад улсаас Папуа Шинэ Гвиней улсад мөөгөн төрлийн ургамал, хуурай тутаргын технологийн төсөлд туслалцаа үзүүлэх багийн ахлагч Линь Иншин сурвалжлагчид хандан:
- Хятадын мэргэжилтний багийн хүчин чармайлт үр дүнд хүрсэн. Мөөгөн төрлийн ургамлын салбар нь Дүн Гаоди мужийн кофены дараах хоёр дахь том аж үйлс болсон. Одоо хүртэл тусгай мэргэжилтний баг тухайн газар оронд мөөгөн төрлийн ургамлын мэргэжлийн сургалтын 18 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1337 хүнийг сургасан байна.
Фижид нэг га мөөгөн төрлийн ургамлаар 30 үхэр буюу 300 хонины тэжээл өвсийг шийдвэрлэдэг. Ийм тэжээлээр тэжээсэн үхэр, хонь тарга тэвээргэ сайтайн дээр тоо хэмжээ нь үлэмж нэмэгдсэн байна. Мөөгөн төрлийн ургамлын мэргэжлийг Фижи "Арлын улсын хөдөө аж ахуйн шинэ найдвар" гэж магтав.
Африкийн Лесото улсад мөөгөн төрлийн ургамал хөрөнгө оруулалт багатай, үр ашиг нь маш хурдан, богино хугацаанд зардлаа буцаан олж чаддаг. Энэ төрлийн ургамлыг хурдан баяжих сайн арга зам гэж үздэг. Өмнөд Африкт жижиг тариалан эрхлэгчийн "10 кв.м мөөгний талбай"-гаас жилд 1.2 тонн мөөг хураадаг. Тухайн газрын эмэгтэйчүүд анх удаа мөөг худалдаж байхдаа баярлан дуулж, бүжиглэж байлаа. Маш олон улс оронд зэрлэг өвс "алтан өвс" болж хувирсан түүх улам бүр дэлгэрсээр байна. Мөөгөн төрлийн ургамлын мэргэжил нь найрамдлын гүүр холбоос болгож, Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах ажилд мэргэн ухаанаа нэмэрлэж байна.
Экологийн эерэг мөчлөг болов
Бүлайшинь• Энькасайгийн тариалангийн талбай Лесотогийн нийслэл Масеругийн хойд хэсгийн ууланд байрладаг. Энд голдуу жимсний мод ойжуулж, нэрс гардаг байсан. Хятадын мэргэжилтнүүд хүлэмж барьж, мөөгөн төрлийн ургамал тарих арга мэргэжлийг зааж өгснөөр түүний дан ганц үйлдвэрлэлийн арга хэлбэр өөрчлөгдөж, орлогыг нь нэмэгдүүлсэн байна.
Лесото улсад уулархаг газар олон. Мал аж ахуй нь тухайн газрын гол аж үйлсийн нэг бөгөөд малаа сул тавьж малласны улмаас ургамлыг сүйтгэж, хөрсний ноцтой эвдрэлд хүргэсэн байна.
Энькасай:
- Нэг өдөр би санамсаргүйгээр мөөгөн төрлийн ургамлын баазын хажуугаар өнгөрөхдөө сониуч зандаа хөтлөгдөн орж үзсэн юм. Ингээд би Хятадын мэргэжилтнүүдтэй тааралдаж, тэд надад мөөгөн төрлийн ургамал хэрхэн тарьж ургуулахыг зааж өгсөн. Тэгээд нэлээд их хэмжээгээр тариалсны дараа тариалангийн талбайн ойролцоох голын ус ч цэнгэг болоод ирсэн. Энэ бол миний хувьд салхи, элсийг засаж, байгаль орчныг хамгаалах өвс юм. Би өөрийн үлдсэн газартаа мөн түүнийг тарьж, малаа хашаалан үржүүлэнгээ газар нутгаа үржил шимтэй болгохыг зорьж байна гэж ярьлаа.
Тэрээр одоо мөөгөн төрлийн ургамлыг ногоон эрчим хүч болгон ашиглах сонирхолтой байгаагаа хуваалцсан юм. Мөөгөн төрлийн ургамал нь биогазыг бий болгож, биогаз нь цахилгаан гаргаж чаддаг; цахилгаантай бол ус татаж газар тариагаа усалж чаддаг; биогазын үлдэгдлийг жимсний модны бордоо болгон ашиглаж болно. Энэ нь чухамдаа бүх зүйлийг хамгийн сайн ашиглаж, эерэг экологийн мөчлөг болжээ.
30 настай Чепо • Хеква мөн Хятад мэргэжилтнүүдийн дэмжлэгээр мөөг тариалагч болсон бөгөөд мөөгөн төрлийн ургамлыг ашиглан мал аж ахуйгаа хөгжүүлжээ. Тэрээр:
- Хятад улсаас Лесото улсад туслах мөөгөн төрлийн ургамлын техникийн хамтын ажиллагааны төслийн багийн мэргэжилтнүүд мөөгний төрлийн ургамал тарьж ургуулах мэргэжлийг надад системтэйгээр зааж өгсөн. Надад 2018 онд бас Хятадад очиж суралцах боломж олдсон гэж сонирхууллаа.
Тийнхүү Хятад улсад ирж суралцаад мөөгөн төрлийн ургамлын үйлдэл хэрэгцээг нэлээд бүрэн ойлгосон гэх. Түүний үндэс систем нь маш хүчтэй болохоор хөрсийг үр дүнтэй сайжруулж, газар шорооны ус хадгалах чадварыг дээшлүүлдэг тул ургамлыг нөхөн сэргээх, нүүрстөрөгч багатай эдийн засагт ашиглаж болно. Мөөгөн төрлийн ургамал нь экологийн засаглалын шинэ арга хэлбэрийн хувьд газар шорооны цөлжилт, хөрсний эвдрэлийг засахын зэрэгцээ эдийн засаг, экологи, нийгмийн үр ашгийг нэмэгдүүлж байна.
Лесотогийн Их Сургуулийн Ургамлын Шинжлэх Ухааны Дээд Сургуулийн захирал Липто мөн мөөгөн төрлийн ургамлын байгаль орчныг хамгаалахад үзүүлэх үнэ цэнтэй хэрэгцээг ойлгосон байна. Лесотогийн хөдөө аж ахуйн байгууллагын статистик мэдээнээс харахад тус улсын өмнөд хэсэгт 76 мянган га тариалангийн талбайтай. Гэвч хөрсний 64 хувь нь маш их эвдэгдэж, нэг га-гаас зөвхөн 0.5 тонн тариалангийн бүтээгдэхүүн хураадаг. Хэрэв экологийн орчныг сайжруулбал газар тариалангийн ургац нэмэгдэж, 1 га-гаас 3 тонн бүтээгдэхүүн хураах боломжтой байдаг. Хятад улсын мөөгөн төрлийн ургамлаар ус хөрсний эвдэгдлийг засахад маш тохиромжтойгоор үл барам мал аж ахуй эрхлэхэд маш сайн тэжээл болдог. Липто:
- Бид Хятад улстай хамтран ажиллаж, Лесотогийн өндөрлөгт нэн өргөн цар хүрээтэй мөөгөн төрлийн ургамал тарьж тариалангийн газраа хамгаалан, нөхөн сэргээж, усны нөөцийг баталж, салхи элснээс сэргийлэн засаж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж байна гэж илэрхийллээ.
Руандад мөөгөн төрлийн ургамлыг жимсний мод, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг ургамлуудтай хамт тариалж ус хөрсийг хамгаалж, үүнийг Руандын хөдөө аж ахуйн зөвлөлөөс улс даяар сурталчилж байна; Папуа Шинэ Гвиней, Фижи, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Нигери, Мадагаскар, Лаос зэрэг улс мөөгөн төрлийн ургамал тарьж ус хөрсний эвдэгдлийг сайжруулах, элсийг засаж, байгаль орчныг хамгаалах чухал арга зам болгон ашиглаж байна...нэн олон улс орнууд мөөгөн төрлийн ургамлыг ядуурлаас ангижрах, баяжин чинээлэгжих, байгаль орчныг хамгаалах шинэ арга зам болгон ашиглаж байна.
Мэргэжлийн шинэчлэлээр дамжин олон талын үр нөлөө үзүүлж байна
Туриян бол Фижигийн Ячара мал аж ахуйн ХХК-ний менежер. Тус компаний 3000 акр бэлчээр өмнө нь хуурайшилтын үеэр ногоон тэжээл хомс байдаг болохоор үхэр, хонийг өргөн цар хүрээтэй тэжээж чаддаггүй байв. 2016 онд Хятадын мэргэжилтний багийн зөвлөмжөөр тус компаний 7 акр газартаа мөөгөн төрлийн ургамал тарьж эхлэн, гурван сарын дараа Туриян үхэр, хонио мөөгөн төрлийн ургамлаар тэжээв. Мөөгөн төрлийн ургамал хуурайшилтын үеэр маш өндөр ургадаг. Үхэр, хонь энэү ургамлыг идсэнээр маш хүч тарга тэвээргэтэй болжээ. Тиймээс Тулян мөөгөн төрлийн ургамлын тариалалтын цар хүрээг өргөжүүлсэн. Үүний зэрэгцээ үхэр, хонины тоо ч үлэмж нэмэгджээ. Одоо тус компани махны чиглэлийн үхрийг Соломон зэрэг улс орнуудад экспортлох чадвартай болсон байна.
Фижи дэх мөөгөн төрлийн ургамлын мэргэжилтний багийн ахлагч Ли Жаньсэнь сурвалжлагчид:
- Тэжээлийн өвсний хувьд мөөгөн төрлийн ургамлын тариалалтыг Фижи улсын Хөдөө аж ахуйн яамны харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний газар хүртэл өргөтгөсөн байна. Одоо нийт 1000 гаруй мал аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгж болон тариачид үүнийг тариалж байгаа бөгөөд тариалалтын талбай нь 460 гаруй га хүрч байна. Ингэснээр хуурай улиралд үхэр, хонины хорогдол бас мэдэгдэхүйц буурсан байна.
Үүнээс гадна, Хятадын мэргэжилтний баг Фижи дэх өндөр температур, мөөгний ургацад сөрөг нөлөөтэй, мөөгний чанарт нөлөөлдөг техникийн асуудлыг даван туулж, Фижи улсын хүнсний болон эмийн мөөг үйлдвэрлэж чадахгүй байсан түүхийг эцэслүүлсэн байна. Одоо Фижид 600 гаруй өрх мөөг тариалахад оролцож, хоёр жишээ үзүүлэх тосгон байгуулагдаж, "Фижигийн мөөг тарих нийгэмлэг" байгуулагдан, мөөгний салбарын жижиг, бичил аж ахуйн нэгж олон гарч ирсэн байна.
Фижи улсын Хөдөө аж ахуйн сайд Махендра • Редди:
- Хятадын мэргэжилтний баг технологийн шинэчлэл хийснээр мөөгөн төрлийн ургамал маш олон талын үр ашигтай болсон байна гэж хэллээ. Тухайлбал: Фижигийн мөөг тариалахад хангалттай түүхий эдээр хангаж, бэлчээрийн хуурай улирлын ногоон тэжээлийн хомсдлын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж, мал аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийн хөрсний эвдэгдэл, ялангуяа хар салхины улмаас үүссэн хоёрдогч удаагийн гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр маш чухал үр нөлөө үзүүлж байна.
Цар тахлын хугацаанд мөөгөн төрлийн ургамлын туслалцаатайгаар мал аж ахуй нь хөгжлөө баталж, махан бүтээгдэхүүний хангамжийг баталж чадсан байна.
Одоогийн байдлаар Хятадын туслалцаатайгаар байгуулсан Фижи дэх мөөгөн төрлийн ургамлын мэргэжлийн жишээ үзүүлэх төв нь Номхон далайн өмнөд арлын орнуудад шинээр гарч ирж буй мөөгөн төрлийн ургамлын үйлдвэрлэлийн гол жишээ үзүүлэх бааз болж байна. Хятадын энэ төрлийн ургамал Женев, Парист олон улсын бүтээлийн шагнал хүртжээ. 2017 онд АНУ-ын Нью-Йорк дахь НҮБ-ын төв газарт "Хятад-НҮБ-ын Энх тайван, хөгжлийн сангийн мөөгөн төрлийн ургамлын технологийн төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөөгөн төрлийн ургамлын технологи нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ болсон байна.
Мөөгөн төрлийн ургамал нь нөхөрлөлийн үндэс суурийг тавьж, хамтын ялалтын үр дүнд хүргэж байна

Хятадын мэргэжилтэн Папуа Шинэ Гвинейн тариаланчдад мөөг тарих тухай заан сургаж байна
