solongonews
Элчин сайд Шин Хаймин Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай уулзав
2019-12-16 15:27
Элчин сайд Шин Хаймин энэ сарын 12-нд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай уулзаж, ажлын талаар ярилцав.

Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ, “Монгол Хятад бол найрсаг хөршүүд юм. Баянхонгор аймаг нь Хятад улстай олон чиглэлээр солилцоо хийхдээ маш их ач холбогдол өгч байгаа бөгөөд Хятад улс нийгмийн болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тал дээр туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Баянхонгор аймгийн засаг захиргаа Монгол Улсад суугаа Элчин сайд болон Хятад улсын бусад газар нутаг, орон нутгийн байгууллагуудтай хамтран холбогдох орон нутгийн солилцоо, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх, Монгол Хятадын харилцааны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэлээ.

Элчин сайд Шин Хаймин, “Хятад Монгол хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжихийн хэрээр орон нутгийн солилцоо амжилттай үр дүнд хүрч байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Баянхонгор аймагтай найрсаг, хамтын ажиллагааны харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх гүүрийн үүргийг идэвхжүүлж, танай аймгийг Хятад улсын холбогдох мужуудтай нягт холбоотой байлгахыг зорьж, бүхий л хүчин чадлаараа дэмжлэг үзүүлэн, хоёр орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлэх болно” гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл