Өвөр Монголын Сөнид баруун хошууны Санбулаг сумын төвд байрладаг Шен Мей хүнсний дэлгүүрийн захирлыг Жан Бин гэдэг. Дэлгүүр нь 75 квадрат метр бүхий талбайтай бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүрэн.
- Үнэ ханшны хувьд хошууны төвтэйгээ нэг их зөрөөгүй, чанарын баталгаатай, үйлчлүүлэгчид олон, өдөрт дунджаар 500 юанийн бараа зарагдана гэж Жан Бин ярилаа.
2015 онд Санбулаг суманд “Арвыг хамруулах” төсөл хэрэгжиж тус дэлгүүрийг шинэчлэн бүтээн байгуулснаар ойр хавийн малчид энэхүү дэлгүүрийг зорих болсон юм.
“Арвыг хамруулах” төслөөр малчид ашиг хүртэж чадлаа. Харин миний хувьд боломжийн ашиг олох болсон хэмээн Жан Бин баярлан ярина.
Одоогийн байдлаар Санбулаг сум нь хүнсний дэлгүүр нэмж ажиллуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
