solongonews
96 секундэд “Alibaba” компаний борлуулалт 10 тэрбум юанийг өнгөрсөн байна
2019-11-12 10:18
96 секундэд “Alibaba” компаний борлуулалт 10 тэрбум юанийг өнгөрсөн байна.

            “Ганц бие хүмүүсийн өдөр”-т зориулан 11 дүгээр сарын 11-ний өдөр тохиож буй Хятадын томоохон цахим дэлгүүрүүд өнгөрсөн ням гарагийн шөнө дундаас эхлэн хямдрал зарласан.

Дөрвөн нэгийн тоо давхацсан 11 дүгээр сарын 11-ний өдөр болдог “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын жижиглэн худалдааны бараа бүтээгдэхүүнүүд ихээхэн хямдардаг байна.

Хятадын цахим худалдааны томоохон төлөөлөгч “Alibaba” компани зүүн нутгийн Жэжян мужийн Хан Жөү хотод байрладаг төв оффистоо нэгэн үйл ажиллагааг зохион байгуулж, 11-ний өдөр эхэлсэн даруйд том дэлгэц дээр гүйлгээний талаарх мэдээллээ харуулж эхэллээ.

 Тус арга хэмжээ эхэлснээс хойш дөнгөж 96 секундын дараа “Alibaba” компаний борлуулалт 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн онд 125 секундэд энэ амжилтыг тогтоож байна. Түүнчлэн эхний 10 минутад 44 тэрбум юань, 1 цаг 3 минутад 1000 тэрбум юаний борлуулалт хийсэн байна. 

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Шинь Жин сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл