solongonews
Хятадын вакцины ”Гадаад аяллын тэмдэглэл”
2021-12-28 20:37
Хятадын вакцины ”Гадаад аяллын тэмдэглэл”

08-р сарын 20-нд Хятадын засгийн газрын тусламжаар COVID-19 вакцины гурав дахь багц Филиппиний нийслэл Манила хотод ирлээ

   Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар чуулган дээр Хятадын вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгоно гэж амласан цагаасаа хойш бодит үйл ажиллагаагаар амлалтаа биелүүлсээр ирсэн. 2021 онд Хятадад үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцин 6 тивийн 120 гаруй улс орон, олон улсын байгууллагуудаар хүрсэн байна.12-р сарын эхэн байдлаар Хятад улс 2 тэрбум шахам тун COVID-19 вакциныг гадаадад нийлүүлж, гадаадад хамгийн олон вакцин нийлүүлсэн улс боллоо. "Загас хүргэхийн зэрэгцээ загасчлах арга барилд сургадаг" гэхчээр Хятад улс өөрийн аж ахуйн нэгжүүдийг хөгжиж буй орнуудад технологи дамжуулах, хөгжиж буй 19 оронтой хамтран вакцин үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлхийг дэмжиж байна.Хятадын вакцин үнэхээр "дэлхийн вакцин", "хүртээмжтэй вакцин" болж, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүст тахлыг даван туулах итгэл найдвар төрүүлсээр байна.

01-р сарын 13-нд Индонезийн ерөнхийлөгч Жоко (зүүн талд) Жакарта дахь Ерөнхийлөгчийн ордонд Хятадын вакциныг хүлээн авав

02-р сарын 23-нд Хятадаас Египетэд тусламж үзүүлсэн COVID-19 вакцины эхний багц Египетийн Каирын олон улсын нисэх онгоцны буудалд ирлээ

   Есдүгээр сарын 10-нд Өмнөд Африкийн эмнэлгийн ажилтнууд Преториа дахь  эмнэлзүйн туршилтад оролцож буй өсвөр насны хүүхдүүдэд China Kexing компаний үйлдвэрлэсэн корона вирусийн эсрэг вакциныг тарьжээ

02-р сарын 24-нд Унгарын Кечкемет хотодөрхийн эмч  Хятадын үндэсний эмийн группын үйлдвэрлэсэн  корона вирусийн эсрэг  вакциныг хүлээн авчээ

07-р сарын 13-нд Папуа Шинэ Гвинейн засгийн газар нийслэл Порт Морсбигийн нэгдсэн эмнэлэгт Хятадын вакцинаар орон нутгийн иргэдэд албан ёсоор вакцин хийж эхэлжээ

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл