solongonews
07-р сард гадаад валютын нөөц эрчимтэй нэмэгдэв
2021-08-07 21:59
07-р сард гадаад валютын нөөц эрчимтэй нэмэгдэв.

        Гадаад валютын үндэсний удирдах газрын сүүлийн үеийн бүртгэлд харуулснаар 07-р сарын сүүлч хүртэл Хятадын гадаад валютын нөөц 3235 тэрбум 900 сая гаруй ам.долларт хүрсэн нь 06-р сарын сүүлчээс 21 тэрбум 900 сая ам.доллар буюу 0.68 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Гадаад валютын үндэсний удирдах газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-Ин:

- 07 -р сард Хятадын гадаад валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй байсан бөгөөд зах зээлийн төсөөлөл тогтвортой байдлыг хадгалсан юм. Олон улсын санхүүгийн зах зээлд КОВИД-19 халдвар буцаад нэмэгдсэн, гол гол улс орнуудын валютын бодлогын төсөөлөл, макро эдийн засгийн мэдээлэл зэрэг хүчин зүйлийн улмаас ам.долларын бус валют бага зэрэг чангарч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өсөн нэмэгдсэн байна. Гадаад валютын нөөцийг ам.доллараар тооцоолж, ам.долларын бус валютыг ам.доллар болгож хөрвүүлсний дараа хэмжээ нь нэмэгдсэн бөгөөд хөрөнгийн үнийн өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн сард гадаад валютын нөөцийн цар хүрээ нэмэгдсэн байна гэж хэллээ.

    Одоогоор дэлхий дахинд цар тахал мөн даамжирсаар байгаа бөгөөд олон улсын эдийн засаг, санхүүгийн байдал тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлд тулгарч байна. Гэвч Хятад улсын эдийн засаг тасралтгүй сэргэж, тогтвортой байдлаа хадгалан, өндөр чанартай хөгжил нь шинэ үр дүн эрч хүч сэлбэж байгаа болохоор энэ нь гадаад валютын нөөцийн цар хэмжээг ерөнхийдөө тогтвортой хангах тулгар хүчин болсоор байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл