Хятад улсын Банк, даатгалын зохицуулах хорооноос нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 оны 03-р улирлын эцсийн байдлаар, Хятадын банк, даатгалын салбарын нийт актив тогтвортой өсөж, банкны санхүүгийн байгууллагуудын дотоод, гадаад валютын активын хэмжээ 339.4 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.7 хувиар өссөн байна. Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 24.3 их наяд юань болж, оны эхнээс 2.0 их наяд юань буюу 9.0 хувиар өсөв. Үүний зэрэгцээ арилжааны банкнуудын зээлийн активын чанар үндсэндээ тогтвортой . 2021 оны эхний гурван улирлын байдлаар арилжааны банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ 1.75 хувь болж, өмнөх улирлын эцсээс 0.01 пунктээр буурсан байна. Арилжааны банкнуудын ашиг тогтвортой сэргэж нийт цэвэр ашиг 1,7 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,5 хувиар өссөн байна.
Банк, даатгалын салбар санхүүгийн үйлчилгээгээ бэхжүүлсээр байгааг тоо баримт харуулж байна. 2021 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар, банкны санхүүгийн байгууллагуудын жижиг, бичил аж ахуйн нэгжийн зээлийн үлдэгдэл 48.9 их наяд юань болж, үүнээс нэг дансны кредиттэй жижиг, бичил аж ахуйн нэгжийн нийт зээлийн үлдэгдэл 10 сая юань ба түүнээс бага аж ахуйн нэгжийн зээлийн үлдэгдэл 18.5 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 25.2 хувиар өссөн байна. 6.5 их наяд юанийн зээлийг хямд орон сууцны төсөлд зориулжээ. Даатгалын компаниудын анхны даатгалын хураамжийн орлого 3.7 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.3хувиар өссөн байна. Нөхөн олговор, төлбөрийн зардал 1.2 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.1 хувиар өсөв. 2021 оны эхний гурван улирлын байдлаар шинэ даатгалын хэмжээ 34.5 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 3.0 хувиар буурсан байна.
