solongonews
2018 оны шинэ үг, нэр томьёоны монгол орчуулгыг хянан тогтоох хурал боллоо
2018-09-13 16:47
2018 оны шинэ үг, нэр томьёоны монгол орчуулгыг хянан тогтоох хурал боллоо.

2018 оны шинэ үг, нэр томьёоны монгол орчуулгыг хянаж, тогтоох эрдэмтдийн хурал 2018 оны 09-р сарын 13-ны өдөр Хятад улсын Гансү мужийн Ланьжөү хот дахь Баруун Хойдын Үндэстний Их Сургуульд боллоо. Холбогдох байгууллагын удирдлага болон Бээжин, Өвөр Монгол, Гансү, Хөхнуур, Ляонин, Шиньжян, Гирин зэрэг газраас хүрэлцэн ирсэн 30 гаруй монгол хэлний орчуулгын эрдэмтэн судлаачид тус хуралд оролцсон байна.

Эрдэмтэд 2017 оноос хойш монгол хэлний орчуулгын явцад илэрсэн улс төр, аж ахуй, шинжлэх ухаан техник мэргэжил зэрэг олон хүрээнд холбогдох 300 гаруй шинэ үг, нэр томьёог хянан тогтоожээ. Мөн шинэ үг нэр томьёоны орчуулгыг хэрхэн нэгтгэж дүрэмжүүлэх асуудал болон үндэстний хэлний орчуулгын ажлын талаар гүнзгий судлан ярилцах юм байна.

Мөн хятад, монгол орчуулгын эрдэм шинжилгээний дээд хэмжээний форумыг зохион байгуулж, хятад, монгол орчуулгын онол болон орчуулгын практик нөлөөний талаар гүнзгий судлан ярилцаж, санал бодлоо солилцоно.

Энэхүү хурлыг Хятад улсын Төвийн үндэстний ажлын хурал болон “Хятад улсын үндэстний хэрэг эрхлэх хорооны үндэстний хэлний орчуулгын ажлыг нэг алхам сайжруулах тухай удирдах санал”-ыг хэрэгжүүлэх зорилготой зохион байгуулж байгаа юм. Тус хурлыг Хятад улсын үндэстний хэлний орчуулгын товчооноос санаачлан, Баруун Хойдын Үндэстний Их Сургуулиас хамтран зохион байгуулжээ.

Баруун Хойдын Үндэстний Их Сургууль нь Хятад улсын дотоодын цорын ганц хятад, монгол орчуулгын тусгай мэргэжлийн шинжилгээний цэгтэй их сургууль бөгөөд Хятад улсын үндэстний хэлний орчуулгын товчоотой олон жилийн турш хамтран ажилласаар иржээ.

Энэ удаагийн хурал нь шинэ үг, нэр томьёоны монгол орчуулгыг илүү нэг алхамд дүрэмжүүлэн нэгтгэж, стандартчилахад чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл