Олон улсын валютын сангийн байгууллага буюу IMF-ийн саяхан нийтэлсэн тоо бүртгэлд харуулснаар, энэ оны 2-р улиралд эдийн засгийн цогцуудын төв банкны эзэмшиж буй юанийн хөрөнгийн дэлхийн гадаад валютын нөөцийн хөрөнгөнд эзлэх хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, Австралийн фунт, Канад доллартой тэнцэж байна.

Өдгөө 149 улс орон бүс нутаг IMF-д гадаад валютын нөөцийн мөнгөний бүтцийг сайн дураараа мэдүүлж байна. Тус байгууллага гишүүн орнуудын эзэмшиж буй Америк доллар, евро, Стерлингийн фунт, иен, Швейцар франк, Австралийн фунт, Канад доллар, юань зэрэг 8 төрлийн валютын нөөцийн ерөнхий хэмжээг тус тусаар бүртгүүлэх болсон бөгөөд 2016 оны 10-р сараас албаны талын гадаад валютын нөөцийн мөнгөний бүрэлдэхүүний улирлын шалгалтад юанийн хөрөнгийг тусгайлан бүртгэж, дэлхийн юанийн гадаад валютын нөөцийн байдлыг харуулж байна.
