Уг хурал “Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулж, шинэ цаг үеийг хамтдаа цогцлооё” уриан дор мэргэжилтний илтгэл, форум хэлэлцүүлэг, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, төслийн танилцуулга, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаа, соёл спортын арга хэмжээ зэрэг олон хэлбэрээр явагдана.
Эх сурвалжаас үзвэл, өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг хэлэлцүүлгийн үеэр нийт 172 төсөлд гарын үсэг зурж, 73 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулжээ. Гэрээ хэлэлцээр нь бүсүүдийн бүтээн байгуулалт, цахим худалдаа ба олон улсын ложистик, соёл боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, мөнгөн гүйлгээний инновац зэрэг олон салбарыг хамарч, боомтын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэж, БНХАУ-ын мужууд болон Монгол Улс, ОХУ хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагаанд холбоос болж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, Эрээн боомт, тэр дундаа ӨМӨЗО-ы гадаадад нээлттэй байх байдлыг дээшлүүлж, дотоодын уялдаа холбооны түвшнийг дээшлүүлсэн байна.
