solongonews
Хятад улс тооцоолох хэрэглээний салбарын хамгийн дээд шагнал болох ”GORDON BELL” шагналыг хүртэв
2016-11-18 22:33
Хятад улс 17-ны өдөр олон улсын өндөр үзүүлэлийн компьютерийн хэрэглээний салбарын хамгийн дээд шагнал болох ”GORDON BELL” шагналыг хүртлээ. Хятад улс энэхүү шагналыг анх удаагаа хүртэж байгаа юм.

Мөн өдөр, Хятадын "ШУА-ийн Програм хангамжийн судалгааны хүрээлэн"-гийн Янчао зэрэг судлаачид Америкийн Солт-Лейк хотод болсон 2016 оны дэлхийн дээд зэрэглэлийн компьютерын хурлаас уг шагналыг гарджээ.

Энэхүү тооцоолох хэрэглээг Хятадын "ШУА-ийн Програм хангамжийн судалгааны хүрээлэн" болон "Чин Хуа" их сургууль, "Бээжингийн багшийн их сургууль", "Үндэсний компьютер, инженерийн судалгааны төв", "Үндэсний супер компьютерын Үшигийн төв" хамтран гүйцэтгэсэн юм.

"GORDON BELL" шагналыг 1987 онд бий болгосон бөгөөд Хятадын баг уг шагналыг анх удаа авч байгаа юм.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл