solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян гадаадад айлчилна
2018-10-04 19:36
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян гадаадад айлчилна.

Тажикистаны Ерөнхий сайд Кохир Расулзода, Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте, Европын Зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Холбооны комиссын дарга Жан-Клод Юнкер, Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишел нарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 11-19-ий өдрүүдэд дээрх орнуудад албан ёсны айлчлал хийх бөгөөд Тажикистаны Душанбе хотноо зохиогдох “ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVII хурал”, Бельгийн Бруссельд болох “Ази-Европын тэргүүн нарын XII уулзалт”-ад оролцох гэж байгаа тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 04-ний өдөр мэдэгдлээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл