solongonews
Мансууруулах бодистой тэмцэх олон арга хэмжээ зохиож байна
2020-06-26 20:30
Мансууруулах бодистой тэмцэх олон арга хэмжээ зохиож байна.

Өнөөдөр буюу 06-р сарын 26-ны өдөр нь олон улсын мансууруулах бодистой тэмцэх 33 дахь өдөр юм.

2020 оны 01-ээс 05-р сард Хятадын цагаачдыг удирдах байгууллага мансууруулах бодисын 829 хэргийг илрүүлж,  4792 килограммын мансууруулах бодис хураан авчээ.  Хятад-Лаос-Мьянмар-Тайланд 4 орны Меконг голын нэгдсэн хууль сахиулах 94 дэх ажиллагаа саяхан албан ёсоор эхэлсэн бол 2011 оноос нааш 4 орон хамтран мансууруулах бодисын 7 гэмт хэргийг илрүүлж, гэмт хэргийн 9 сэжигтнийг баривчлан, 4585.39 килограммын мансууруулах бодисыг олзолжээ.

Мансууруулах бодистой тэмцэх өдөрт тохиолдуулан, Хятадын олон нутагт төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, мансууруулах бодисын тухай иргэдийн үзэл ойлголтыг нэмэгдүүлж, мансууруулах бодистой тэмцэх хүчин чадавхыг дээшлүүлж байна.

Гуандун мужийн Чинюань хотын 04-р бага сургууль мансууруулах бодистой тэмцэх ил захидлын арга хэмжээ зохин байгуулж, бага сургуулийн сурагчид, сайн дурынхан, цэрэг цагдаа нар хамтран ил захидлыг зохион бүтээж, эцэст нь мансууруулах бодис хэрэглэхийг цээрлүүлэх төвт эмчлүүлж буй хүмүүст уламжлан хүргэх болно.

Сьчуань мужийн Чэндү хотын гудамжинд эргүүл, хорооны ахлах, цэвэрлэгчид мансууруулах бодистой тэмцэх сурталчилгааны багийг бүрдүүлэн, мэдээллийн механизм ажиллуулж, хүмүүсийн идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл