Олон улсын оюутны спортын холбоо тухайн орны цагаар 13-ны өдрийн үдээс хойш Португалид байнгын хорооны хурал хуралдуулж, 2021 оны Дэлхийн оюутны зуны спортын цуглааныг Чэндү хотод зохион байгуулахаар болсныг албан ёсоор мэдэгджээ.
Олон улсын оюутны спортын холбооны тэргүүлэгч Oleg Matytsin болон Чэндү хотын дарга Лүө Чян, Хятадын оюутны спортын нийгэмлэгийн тэргүүлэгч Шюэ Яньчин нар хурлын үеэр 2021 оны Дэлхийн оюутны зуны спортын цуглааныг зохион байгуулах эрхийн санамж бичигт гарын үсэг зурж, Чэндү хотод зохион байгуулах эрхийг авсан байна.
Гурван тал 2019 оны 03-р сарын 01-ний өдөр ОХУ-д болох Олон улсын оюутны спортын холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр Дэлхийн оюутны зуны спортын цуглааныг зохион байгуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах юм.
2021 оны Дэлхийн оюутны зуны спортын цуглаан нь 2021 оны 08-р сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл Чэндү хотод зохион байгуулагдах бол сагсан бөмбөг, хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг 18 төрлийн тэмцээнд 170 улс орны 10 мянга гаруй оюутан оролцох юм байна.
