solongonews
Чиндаогийн дээд уулзалтыг үр дүнд хүргэхийн тулд хичээн ажиллахыг хүсэв
2018-05-31 18:39
Чиндаогийн дээд уулзалтыг үр дүнд хүргэхийн тулд хичээн ажиллахыг хүсэв

6-р сарын 9-10-нд, Шаньдүн мужийн Чиндао хотод ШХАБ-ын  Чиндаогийн дээд уулзалт болно. 5-р сарын 31-нд Бээжинд Хятадын Худалдааны яамны  хэвлэлийн төлөөлөгч Гаофэн: ШХАБ-ын гишүүн орнууд хамтран ажиллаж, Чиндаогийн  дээд уулзалт эдийн засаг, худалдааны салбарт хүмүүсийн сэтгэлд хүрсэн амжилт  гаргахын тулд идэвхтэй дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ  түвшинд гаргаж, тус бүс нутгийн ард түмэнд илүү их үр өгөөж хүртээх ёстой хэмээн  онцолжээ.
Тэрээр: Энэ удаагийн Чиндаогийн дээд уулзалт бол  ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараа болж буй анхны дээд уулзалт юм. Хятадын тал  талуудтай хамт “Шанхайн үзэл санаа”-г дэмжиж, эдийн засаг, худалдааны салбарыг  шинэ үр дүнд хүргэхийн тулд хичээн ажиллах ёстой.  Тухайлбал:
Нэгд, нийтлэг  ойлголтоо төвлөрүүлж, дуу хоолойгоо нэгтгэнэ. "Шанхайн үзэл баримтлал"-ыг  хөгжүүлж, хамтын хөгжил дэвшлийг эрэлхийлэн, дэлхийн засаглал, олон талт  худалдааны механизмыг буй болгохын чухлыг онцолно. Хоёрт, эрч хүчээ төвлөрүүлэн,  худалдааг хялбарчлах үйл явцыг дэмжинэ. ШХАБ-ыг үүсгэн байгуулах үед гаргасан “3  шат дараалал”-тай зорилтын дагуу худалдааг хялбарчлах механизм, хууль зүйн үндэс  суурийг төгөлдөржүүлэхийг дэмжинэ. Гуравт, хамтдаа зураг төсөл хийж, хамтын  ажиллагааг шинэ хүчээр сэлбэнэ. Энэтхэг, Пакистан нэгдэн орсон нь бүс нутгийн  эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ хүчээр сэлбэв. Талууд бичил, жижиг, дунд  оврын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйлчилгээний худалдааг  хөгжүүлэх, цахим худалдааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн зөвлөхүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар олон нийтлэг ойлголтод хүрэх боломжтой гэжээ. 

2017 онд Хятад  улс ба ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын худалдааны нийт хэмжээ 217 тэрбум 600 сая  ам.долларт хүрч, 2016 оны мөн үеэс 19 хувиар нэмэгджээ. Үүнд Хятадын талын  экспорт импортын аль аль нь ихээр нэмэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр улиралд  Хятад улсын ШХАБ-ын гишүүн орнуудтай хийсэн худалдааны хэмжээ нэмэгдэх хандлагаа  хадгалж, 20 хувиар нэмэгдсэнийг тоо баримт харуулж байна.

Мөн ШХАБ-ын  гишүүн орнууд хоорондын олон улсын зам тээврийг хялбарчлах хэлэлцээр хүчинтэй  болж, Хятад-Киргис-Узбекстан чиглэлийн авто зам ашиглалтад орж, Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолой, Хятад-Казахстан, Хятад-Оросын нефтийн хоолойн шугамыг  байгуулж дуусан ашиглалтад оруулна. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг байнгын үр  ашигтай ажиллаж, ШХАБ-ын бүс нутагт авто зам, төмөр замын холбоо, нефть,  байгалийн хийн хоолой зэргийг хамарсан дэд бүтцийн тоног төхөөрөмжийн сүлжээг  анхан шатанд бүрдүүлэх болно. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл