Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл 02-р сарын 24-ний 00:00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн "COVID-19"-ийн халдвар авсан хүн 508 нэмэгдэж, 71 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 530 тохиолдлыг шинээр тодруулав.
Мөн өдөр 2589 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 15758 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 789 хасагдсан байна.
02-р сарын 24-ний 00:00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 47672 хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 27323 хүрч, нас барсан хүний тоо 2663 хүрчээ.
Мөн нийт халдвар авсан хүний тоо 77658 хүрч, халдвар авсан байж болзошгүй 2824 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 641742 хүний дотроос 87902 хүнд ажиглалт хийж байна.
Хүбэй мужид шинээр 499 өвчтөн нэмэгдэж, 2116 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 68 хүн нас баржээ.
Үүнээс гадна Хятадын Хонконг, Макао, Тайваньд 121 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 81, Макаод 10, Хятадын Тайваньд 30 хүн тус тус оношлогджээ.
