solongonews
Хятадын бүрэн эрх болон тэнгисийн ашиг сонирхол нөлөөлөгдөхгүй
2016-07-19 23:30
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Жан Есүй ”сүүлийн үед гаргасан арбитрын шийдвэр Өмнөд хятадын тэнгисийн Хятад улсын бүрэн эрх болон тэнгисийн ашиг сонирхолд өчүүхэн ч нөлөөлж чадахгүй” гэлээ.

 Өмнөд хятадын тэнгисийн асуудлаар холбогдох орон түүхийн үнэн бодит байдлыг хүндэтгэж, олон улсын хуулийн дагуу маргаантай асуудлыг энх тайвнаар зохицуулахыг тэрээр хуралд оролцогсод хандан уриалав.

Хятадын Гадаад хэргийн дэд сайд Жан Есүй Бээжинд хуралдсан дэлхийн энх тайвны 5-р чуулга уулзалтын үдийн зоогийн үеэр илтгэл тавьж, арбитрын шүүх нь эрхийн хүрээнээс давсан бөгөөд хууль бус шийдвэр гаргасан нь маш хор хөнөөлтэй юм. Шүүхийн явцад шат бүрд хууль дүрэм, баримт болон бодит хэргийн алдаа зөрөөтэй байж, ямар ч шударга байдал байхгүй байна. Энэхүү шийдвэр "НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц"-ын бүрэн бүтэн чанар болон нэр хүндийг хөндөж, гуравдагч талын маргааныг зохицуулах механизмын тухай орнуудын итгэлийг хөндөж, олон улсын хууль болон дэглэмийн үндсийг эвдэж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хохироосон гэжээ.

Тэрээр, Хятад улс энэхүү шийдвэрийг үндэслэн гаргасан ямарваа санаачилга арга хэмжээг эсэргүүцэх бөгөөд хүлээж авахгүй. Мөн энэ шийдвэрийн үндсэн дээр Өмнөд хятадын тэнгисийн асуудлаар ямар ч оронтой хэлэлцээ хийхгүй. Ямар ч эрх мэдэлтэн, ямар ч орон, аль ч байгууллага уг шийдвэрийн дагуу Хятад улсад дарамт үзүүлж, Хятад улсын бүрэн эрх болон эрх ашгийг хамгаалах, олон улсын шударга ёсны төлөөх тэмцэх зоригийг өөрчилж чадахгүй юм гэсэн байна.

 

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл