solongonews
Зүүн Хатавч-Үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн
2016-01-16 21:48
1 дүгээр сарын 16-ны өдөр Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд Үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.

Өвөр Монгол болон Монгол Улсаас хүрэлцэн ирсэн удирдлагууд нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдэж буй сургаар Хятад улсын олон газраас худалдан авагчид цугласан байна. Монгол Улсаас гоо сайны бүтээгдэхүүн, арьсан эдлэл, ноос ноолуур, цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, мах махан бүтээгдэхүүн гээд олон төрлийн бараа дэлгэгдэж худалдан авагчдын таашаалд хүрлээ.

Энэхүү үзэсгэлэн худалдаа гурван өдрийн хугацаатай үргэлжлэх болно.

 

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл