Есдүгээр сарын 15-нд Хятадын 14 дэх спортын наадам Шаанши мужийн Ши-Аньд нээлтээ хийх тул нутаг нутгийн техникийн ажилтнууд техникчдийн хотхонд хүрлээ. Ирэх 14 хоногийн турш тэд спортын наадмын шүүгч, уралдаан тэмцээнийг хянагчийн алба хашна.

09-р сарын 13-нд Хятадын Сагсан бөмбөгний холбооны дарга Яо Мин цар тахлаас урьдчилан сэргийлж хянах шаардлагын дагуу гар утасны вичатын “Шааншигийн Хятадын спортын наадамд нэвтрэх” ногоон кодоо уншуулж, аюулгүйн шалгалтыг дамжин техникчдийн хотхондоо буулаа. Тус хотхон 564 өрөөтэй бөгөөд 13-ны оройн байдлаар нийт 1885 хүнийг хүлээн аваад байжээ. Байранд нь зурагт, угаалын машин зэрэг өдөр тутмын хэрэгцээт зүйлийг хангасан бол амны хаалт, ариутгалын шингэн зэрэг ариутгал халдваргүйжүүлэлтийн зүйлсийг бэлтгэжээ. Орны давуунд нь чип тааруулсан тул угааж цэвэрлэх шаардлагатай эсэх бүх үйл явцыг хяналтдаа авчээ.
Тус хотхоныг тусгаарлаж байгаа бөгөөд техникчид хоёр хоног болгон дор хаяж нэг удаа нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай байдаг. Токиогийн олимпод оролцоод ирсэн хүмүүсийн нэг удаагийн сорьцод хоёр удаа шинжилгээ хийж байна.
