solongonews
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургууль барина
2018-03-29 11:46
Долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар төлөвлөж байна.

БСШУСЯ-наас гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2019-2020 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр хоёр ээлжид шилжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын нэг хэсэг болох БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах долоон сургууль, нэг цэцэрлэг барих төсөл 03-р сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Шин Хаймин, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар нээлтийн ёслолд оролцож, “Баянхошуу” уулын хормойд шинээр баригдах сургуулийн барилгын шавыг тавьж, газар хөндөх ёслол үйлдсэн байна. 

Төсөл гурван үе шаттай хэрэгжих юм.

Нэгдүгээр ээлжинд: 

  • Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга.
  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга.

Хоёрдугаар ээлжинд: 

  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга, 
  • Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга, 
  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 640 хүүхдийн сургуулийн барилга тус тус баригдана. 

Нэг, хоёрдугаар ээлжийн төслийн нийт төсөвт өртөг 150 орчим сая юань. Жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа онцлон хэлсэн. Ингэснээр тус шинэ сургууль Сонгинохайрхан дүүргийн анхны Кембрижийн сургалттай сургууль болох юм.

Төслийн гуравдугаар шатыг ирэх тавдугаар сард эхлүүлнэ гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Шин Хаймин зарласан байна. 

Найруулагч: Б.АРИУХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл